ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Өмнөговь аймгийн Номгон сумын ИТХ-ийн ажлын албанаас 2023 онд төрийн албаны алба хаагч нарын дунд дартсын тэмцээн зохион байгуулагдаж байсан бол үүнээс хойш дартсын спорт сонирхогч залуучуудын тоо нэмэгдэж 2024 оны аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа 2 тамирчин оролцож ганцаарчилсан эрэгтэй гутгаар байр, багийн төрөлд гутгаар байр эзэлсэн. 2025 оны сумын аварга шалгаруулах тэмцээнд нийт давхардсан тоогоор 100 гаруй сонирхогчид оролцсоноос аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 14 тамирчин оролцсон байгаа энэхүү спорт хурдтайгаар хөгжиж буйн илрэл юм.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Залуучууд хөгжлийн төвийг түшиглэн олон төрлийн спортыг дэмжин хөгжүүлэх, залуусын соёл, хүмүүжил, харилцаа, хандлагад спортоор дамжуулан эерэг өөрчлөлт гаргах, соёл спортын үйлчилгээг хүртээмжтэй болгох зорилготой.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Номгон сумын залуус хөгжлийн төвд теннисийн ширээ 1, снукер биллиардын ширээ-1, ус шүүгч-1, оффис ширээ, босоо ширээ, 15 ширхэг дартсын самбар бусад дагалдах хэрэгслийн хамт нийлүүлсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: