ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Номгон сумын архив нь сумын хэмжээний бичиг баримтыг хадгалдаг бөгөөд архивын өрөөний баримт хадгалах нягтруулсан шүүгээ хуучирч муудсан, мөн шаардлагатай техник хэрэгсэл дутмаг, тухай бүрд шинэчлээгүй нөхцөл байдгаас үүдэн одоо хадгалагдаж байгаа болон шинээр бүртгэж буй баримт бичгүүдийг бүртгэх, хадгалалт хамгаалалтын шаардлага хангахгүй хүндрэлүүд учраад байна. Тиймээс сумын архивын өрөөг стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмж, баримт хадгалах нягтаршуулсан шүүгээгээр хангах, мөн архивын ажилчдын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага тулгараад байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Номгон сумын Засаг даргын тамгын газрын архивын аюулгүй байдлыг хангасан, баримт хадгалалт, хамгаалалтын тохиромжтой нөхцөлийг бүрдүүлэх, архивын баримтыг байгалийн гамшигт үзэгдэл болон гэмт халдлага, устаж үрэгдэж болзошгүй бусад эрсдэлээс найдвартай хамгаалах шкаф, сейф зэрэг архивын стандарт шаардлага хангасан тавилга, тоног төхөөрөмжөөр хангах зорилготой.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Номгон сумын Засаг даргын тамгын газрын архивын тасагт архивын нягтруулсан шүүгээ сканнер, баримт үдэгч, тэргэнцэр, ширээ, CD хадгалах шүүгээ, галын булан, галын хор, чийгшүүлэгч, бусад шаардлага эд хэрэгслийн хамт нийлүүлж, тохижуулсан.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: