ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨГЖМИЙН ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ

ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨГЖМИЙН ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЭЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
     Өмнөговь аймгийн Номгон сумын 14 дүгээр цэцэрлэгт 2024-2025 оны хичээлийн жилд 85 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж байгаа бөгөөд ашиглагдаж байсан хөгжмийн хэрэгслүүд хамгийн сүүлд 2004 онд шинэчлэгдэж байсан ба одоо ашиглах ямар ч боломжгүй болж, сургуулийн өмнөх боловсролын хөгжмийн хичээлийн судлагдахуун бүрэн гүйцэд хүрэх боломжгүй нөхцөл байдалтай байна. Сургуулийн өмнөх насны хөгжмийн боловсрол нь цэцэрлэгийн насны хүүхдийн хамгийн их мэдлэг мэдээлэл олж авдаг хүмүүжил, танин мэдэхүйн суурь ойлголтыг өгдөг хамгийн чухал хичээл юм.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж буй хүүхдүүдийг батлагдсан судлагдахууны төлөвлөгөөний дагуу бүрэн гүйцэт чанартай боловсролыг эзэмшүүлэх, орчин цагийн шинэ хөгжим, хэрэгслээр хангагдсанаар сургалтын бааз суурийг бэхжүүлэх зорилготой.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
     Номгон сумын 14 дүгээр цэцэрлэгт шаардлагатай байгаа 17 нэр төрлийн хөгжмийн хэрэгсэл, бүжгийн хувцас хэрэглэл нийлүүлсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Сургуулийн өмнөх боловсролын хөгжмийн хичээлийн хэрэглэгдэхүүний бааз суурьтай болсон
  • Хөгжмийн хичээлийн мэдлэгийг хүүхдүүдэд нас насны онцлогт нь тааруулан олгоно.