“СУМЫН ТӨВИЙН ДУЛААНЫ СҮЛЖЭЭГ ӨРГӨТГӨЖ ШИНЭЭР БАРИХ” ТӨСӨЛ

“СУМЫН ТӨВИЙН ДУЛААНЫ СҮЛЖЭЭГ ӨРГӨТГӨЖ ШИНЭЭР БАРИХ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
        Сэврэй сумын төвийн дулааны шугамын хамгийн төгсгөлд байрлах эрүүл мэндийн төвийн барилга нь өвлийн улиралд стандартын шаардлага хангасан хэмжээнд халж чадахгүйн улмаас тасаг, өрөөний дотоод температур нормоос доогуур байж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн явагдах нөхцөл алдагдах, өвчтөн, эмнэлгийн ажилтнуудын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодит эрсдэл үүсээд байсан. Иймд яаралтай засвар, шинэчлэл хийх шаардлага зайлшгүй тулгарсан.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
       Иргэд, үйлчлүүлэгчдэд тав тухтай дулаан орчинд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх орчиннөхцөлийг сайжруулах.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Өмнөговь аймгийн Сэврэй сумын Эрүүл мэндийн төвийн барилгын гадна дулаан салбар шугамын холболтыг шинэчлэн хийх ажил хийгдсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Иргэд стандартын шаардлага хангасан, дулаан орчинд үйлчлүүлнэ
  • Сумын хэмжээнд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, найдвартай байдалд эерэг дэмжлэг болно
  • Дулаан алдагдлаас гарах зардал багасна.