“ХОНГОРЫН ГОЛ” ТӨСӨЛ

“ХОНГОРЫН ГОЛ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт орших 180 орчим километр үргэлжилдэг Хонгорын элсэн манхан нь баруун хойноос зүүн урагш чиглэн үргэлжилсэн, нийтдээ 965 хавтгай дөрвөлжин километр талбайтай, элсний хамгийн өргөн нь баруун хойд талдаа 27 километр, хамгийн нарийн нь төв хэсэгтээ 800 метр байдаг. Элсний орой дээр гарахад цааш хэдэн зуун манхан толгод үргэлжлэн харагдана. Хонгорын элсний ойр хавийг бүхэлд нь харахад урдуураа хадтай уул, дундуураа ургамал ургах аргагүй элсэн манхан, хойд бэлээр нь гол урсаж ногоорсон баян бүрд харагдах нь тун үзэсгэлэнтэй. Хонгорын элсний ар хаяагаар Сэрүүн булаг, Арганга булаг хэмээх горхи 10 гаруй километр урсдаг. Тус байгалийн үзэсгэлэнт цогцолбор газрыг сонирхсон гадаад, дотоодын жуулчдын хөл тасардаггүй тул байгалийн онгон дагшин байдлыг хадгалах, аялагчдад ая тухтай орчин бүрдүүлэх үүднээс явган хүний гүүр барих төслийг санаачилсан байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
     Сумын аялал жуулчлалын бүс нутгийг тохижуулах, булгийн орчин тойрныг аялагчдын гишгэдлээс хамгаалах, аялагчдад тав тухтай орчин бүрдүүлэх.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Сэврэй сумын нутаг дахь аялал жуулчлалын бүс Хонгорын голын сэрүүн булагт явган хүний гүүр барьсан.

 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Нутгийн иргэд, аялагчдад сэрүүн булгийн хүйтэн рашаан авч уух, үзэж сонирхоход нь ая тухтай орчин бүрдүүлэх
  • Байгалийн онгон дагшин байдлыг хадгалахад дэмжлэг болно.