“ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ ОРЧИН ҮЕИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ” ТӨСӨЛ

“ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АЖЛЫН АЛБАНЫ ОРЧИН ҮЕИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
     Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал 21 төлөөлөгч, ажлын албаны 3 албан хаагчтай үйл ажиллагаа явуулж байна. Сумын иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулах, уулзалт, хурал цуглаан, ажлын албаны ээлжит хурлуудыг зохион байгуулахад сайн тоног төхөөрөмжтэй байх шаардлагатай байдаг. Гэвч тус сумын ИТХ-ын ажлын алба нь орчин үеийн тоног төхөөрөмж муутайгаас шалтгаалан шаардлагатай үед цахим хэлбэрээр хурал зохион байгуулахад хүндрэл учирч байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Булган сумын иргэдэд үйлчлэх, хурал цуглаан зохион байгуулах, иргэдэд мэдээ мэдээлэл шуурхай хүргэхэд шаардлагатай орчин үеийн тоног төхөөрөмж нийлүүлэх.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Булган сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын танхим, ажлын албанд шаардлагатай дараах тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг нийлүүлж тохижилтын ажил хийсэн.

Нэр төрөл Тоо ширхэг
1 Epson L850/Олон үйлдэлт фото өнгөт А4 принтер 1
2 Төрийн далбаа, Өмнөговь аймгийн туг, Булган сумын туг,
суурийн хамт
3
3 Уулзалтын дугуй ширээ 2
4 Dell Latitude 342, i5 зөөврийн компьютер 1
5 Бичгийн модон шүүгээ 1
6 Ажилтны оффис ширээ 1
7 Хурлын утасгүй микрофон 21
8 Сэтгүүлийн тавиур 2


 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Сумын иргэдэд мэдээ мэдээлэл шуурхай хүргэдэг болсон.
  • Иргэд тав тухтай орчинд хурал цуглаанд оролцох боломжтой болсон.
  • Цахим хурал зохион байгуулж тус хурлуудаас гарсан тогтоол, шийдвэр, захирамж, тушаалуудыг цаг алдалгүй хурдан шуурхай холбогдох хүмүүст илгээж байна.