ДЭРСЭНЭ-УС БАГИЙН АВТОМАШИН

ДЭРСЭНЭ-УС БАГИЙН АВТОМАШИН

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
     Номгон сумын Дэрсэнэ-Ус баг нь сумын төвөөс урагш 75км-т, Монгол улсын өмнөд цэгт оршдог баг юм. Тус баг нь 368 хүн ам, 132 өрхтэй, үүнээс 98 малчин өрх, 24,998 малтай. Байгалийн замын бартаа, элс сайр, даваа гүвээ ихтэй, айл өрхүүд хилийн бүс нутгаа түшиглэн нутагладаг учраас төрийн үйлчилгээг иргэдэд хүрч үзүүлэхэд хүндрэлтэй байдаг. Тиймээс алслагдсан бүс нутгийн иргэдэд хүрч үйлчлэхэд бага оврын автомашин шаардлагатай байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Дэрсэнэ-Ус багийн хүн ам, мал сүрэг, иргэдэд бүх төрлийн төрийн үйлчилгээг багийн анхан шатны түвшинд түргэн шуурхай хүргэх, төрөөс багт чиглэсэн тогтоол, шийдвэр, туш алийн дагуу
ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай бага оврын суудлын автомашин нийлүүлнэ.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Номгон сумын Дэрсэнэ-Ус багт Тоёото пробокс загварын автомашин хүлээлгэн өгсөн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
     Багийн төвөөс алслагдсан, улсын хилийн заагт амьдарч буй иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж байна.