ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
2021 онд Сэврэй суманд хагас автомат зуух баригдсан. Тус зуухны үнс гаргах суваг, гинж, үнс буулгах хавхалга эвдэрсэн тул яаралтай засвар үйлчилгээг хийж зуухны хэвийн үйл ажиллагааг хангуулах шаардлагатай болсон.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Сумын төвийн төвлөрсөн дулаан хангамжийн эх үүсвэрийн найдвартай ажиллагааг хангах.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Сэврэй сумын төвийг дулааны эрчим хүчээр хангагч “Дэмд-Од” ОНӨААТҮГ-ын өмчлөлтэй 2ш 3МВт-ын зууханд засвар шинэтгэл хийсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Төслийн үр дүнд сумын төвийн айл өрх, албан байгууллага найдвартай дулааны эх үүсвэрээр хангагдаж иргэдийн ая тухтай орчинд амьдарч, ажиллах нөхцөлийг сайжруулна.