“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ШАТАР” ТӨСӨЛ

“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ШАТАР” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
     Шатрын спорт нь хүүхдийн оюун ухааныг бага наснаас нь задалж өгөх, сэтгэхүйг нь эрэмбэ дараатай болгон төлөвшүүлэх, зориг тэвчээртэй байх өөрийн зан байдлыг зөв чиглүүлэх,  өөрийгөө хөгжүүлэх, найдваргүй байдлаас уран цэцэн ухаан гаргаж тоглох, хожигдсон үед өөрийн сэтгэл хөдлөлийг барих, тэмцээнд тоглохдоо өсөлдөгчтэйгөө зөв боловсон харьцах зэрэг олон талын ач холбогдолтой. Төсөл санаачлагч Ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын багш С.Цэнд-Аюуш нь 1985 оноос 37 жил боловсролын байгууллагад ажиллаж байгаа бөгөөд 2000 оноос ажлынхаа хажуугаар сургуульдаа шатрын дугуйлан амжилттай хичээллүүлж иржээ. Энэ хугацаанд бэлтгэсэн шавь нараас нь аймгийн аваргын алт, мөнгөн, хүрэл медаль, Цодгор хүү тэмцээнд алт, мөнгө, хүрэл медальтнууд төрөн гарсан байна. Шинэ сургуулийн барилга ашиглалтад орсноор тус клубийн өрөө тасалгаа томорч шатрын сургалтын хэрэгсэл шинэчлэх, сайжруулах шаардлага тулгарсан.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
    Сэврэй сумын ЕБС-ийн шатрын клубийн сурагчид болон шатар сонирхогч иргэдэд стандартаднийцсэн сургалтын хэрэгсэлтэй орчинд үйлчилгээ үзүүлэх.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Сэврэй сумын Ерөнхий боловсролын сургуульд шатар, шатрын сурах бичиг, шатрын цаг тус бүр 10ш-ийг нийлүүлсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Энэхүү төсөл хэрэгжсэнээр Сэврэй сумын ЕБС-ийн 1-9 дүгээр ангийн суралцагчид болон сумын шатар сонирхсон иргэд хүссэн цагтаа сургууль дээр ирж шатар тоглох боломжтой болно.
  • Тус шатрын клубийн нөөц бололцоо, хүртээмж сайжирч иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, шатар тоглогчдыг нэмэгдүүлэх зэрэг эерэг дэмжлэгүүд бий болно.