“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НОМЫН САН ТОХИЖУУЛАХ” ТӨСӨЛ

“ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН НОМЫН САН ТОХИЖУУЛАХ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
       2022 онд Сэврэй сумын ЕБС-ийн хичээлийн байр шинээр ашиглалтад орсон бөгөөд улсын төсөвт байгууллагуудад эд хөрөнгө, тоног төхөөрөмж авах зардал тусгагдахгүй байгаагийн улмаас суралцагчдын эрэлт хэрэгцээг хангасан номын сангийн орчин нөхцөл бүрдүүлж чадахгүй байгаа болно.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
     Сургуулийн номын санг тохижуулж сурагчдын ном унших, сурч хөгжих, боловсрох таатай орчин бий болгон хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, бие даан бүтээлчээр унших, суралцах чадамжийг хөгжүүлэх орчин бүрдүүлэх.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
     Сэврэй сумын Ерөнхий боловсролын сургуулийн номын санд шаардлагатай тавилга, хэрэгсэл, ном нийлүүлж тохижуулсан.

 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
     Энэхүү төсөл хэрэгжсэнээр Сэврэй сумын ЕБС-ийн сурагчдын ном унших, сурч хөгжих, боловсрох тав тухтай орчин бий болж сурагчдын номын сангаар үйлчлүүлэх тоо, давтамжийг нэмэгдүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь эерэг дэмжлэг болох юм.