ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
2019 онд Сэврэй сумын төвийн 4 худгийг ухаалаг болгож шинэчлэн засварласан. Үүнээс хойш 5 жил ард иргэд ухаалаг худгаар дуртай үедээ өөрөө өөртөө үйлчилж ая тухтай нөхцөл бүрдсэн. Гэтэл 2023 оны өвлөөс эхлэн худгууд дээр эвдрэл гэмтэл гарч ус түгээх явцад саад гарч иргэдэд хүндрэл гарч байгаа тул урсгал засвар хийх зайлгүй шаардлагатай болж байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Иргэдэд 24 цагийн ажиллагаатай ус түгээх ухаалаг худгаар үйлчлэх.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Сэврэй сумын төвийн 4 смарт худгийн эвдэрсэн, шинэчлэх шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлж суурилуулсан.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Сумын төвийн ухаалаг 4 худгийн үйл ажиллагаа хэвийн болж сумын төвийн 800 гаруй иргэн, 7 байгууллага унд, ахуйн хэрэглээний усаа хүссэн үедээ авах боломж бүрдэх, Дэмд-Од орон ОНӨААТҮГ-ын ажилчдын ажлын ачаалал буурч, бүтээмж дээшлэх зэрэг эерэг үр дүн гарна.