"АЯЛАЛТ ХИЧЭЭЛ” ТӨСӨЛ

"АЯЛАЛТ ХИЧЭЭЛ” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Төсөл санаачлагч Ерөнхий боловсролын сургуулийн бага боловсролын багш Ч.Батцэцэг нь 2008 онд МУБИС-Багшийн сургуулийг төгссөн. 2008 оноос хойш тасралтгүй 16 дахь жилдээ тус сургуульд бага боловсролын багшаар ажиллаж байгаа бөгөөд 2018 онд бага боловсролын байгалийн ухааны танхимыг тохижуулсан, 2023 онд сургууль дээр ЭКО танхим шинээр байгуулан суралцагчдын байгаль, газар зүйн онцлогийг танин мэдэх хичээлүүдийг зааж байгаа туршлагатай багш юм. Ч.Батцэцэг багш байгалийн ухаан, газарзүйн хичээлийг танхимын бус буюу аялал хийж газар дээр нь үзэж танин мэдэх нь сурагчдад илүү үр өгөөжтэй, сонирхолтой гэж төслийг санаачилжээ.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
     Сэврэй сумын ЕБС-ийн нийт сурагчдад байгалийн ухаан, газарзүйн хичээлийг танхимын бус буюу аялал хийх аргаар зохион байгуулах.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
    Сэврэй сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1-9 ангийн 10 бүлгийн 205 суралцагчдад 7 судлагдахууны 10 суралцахуйн зорилтын хүрээнд байгалийн ухаан, газарзүйн хичээлээр аялалтай хичээл зохион байгуулсан.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Сурагчид байгаль орчин, газар нутагтайгаа газар дээр нь үзэж танилцсанаар байгаль орчноо хамгаалах, газар нутгийнхаа тухай илүү өргөн мэдлэг мэдээлэлтэй болох, экологийн зөв чиг хандлагатай иргэн болж төлөвших зэргээр тэдэнд олон эерэг дэмжлэг болно.
  • Сурагчид байгаль орчиндоо ээлтэй аялах, эрүүл хоол хүнсний ач тусыг ойлгох мэдлэг чадварт суралцана