УСАА ХАЙРЛАЯ

УСАА ХАЙРЛАЯ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
       “Мөнх ногоон Галба” ТББ нь Гурван талт зөвлөлийн санаачилгаар 2018 онд үйл ажиллагаагаа эхэлж говь нутгийн уул ус, ургамал, амьтны мөнхийн таатай орчныг өвлүүлэн үлдээх эрхэм зорилгын хүрээнд үйл  ажиллагаагаа явуулдаг байна. Тус байгууллагын үйл ажиллагаа явуулдаг Ханбогд сумын нутаг дэвсгэр дээр 4 багийн 83 малчин өөрсдийн энгийн болон гүний гар худгийн түвшний хэмжилтийг хийж байна. Уул уурхайн байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор малчид иргэд унд ахуйн усаа хянах хамгаалах зорилгоор стандартыншаардлагад нийцсэн багажийг өдөр тутамдаа хэрэглэх зайлшгүй шаардлага тулгараад байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
       Уул уурхайгаас байгаль орчинд үзүүлэх нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор малчидтай хамтран худгийн усны түвшнийг жилийн 4 улиралд тогтмол хийх, судалгаа мэдээлэл гаргах.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Ханбогд сумын 4 багт усны автомат түвшин хэмжигч, усны түвшин хэмжигч метр тус бүр 1ш буюу нийт 8ш багаж нийлүүлэх бөгөөд багаж хэрэгслийн захиалга хийгдсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Ханбогд сумын малчид унд, ахуйн усаа хянах, хамгаалахад судалгаа мэдээлэлтэй болно
  • “Мөнх ногоон галба” ТББ-ын үйл ажиллагаанд дэмжлэг болно.