Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

Ном бол ертөнцийг харах цонх

Өмнөговь аймгийн Манлай сумын ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдаас завсарлагааны цаг болон чөлөөт цагийг хэрхэн өнгөрүүлдэг вэ гэсэн санал асуулга авахад 41.1% нь утсаар тоглодог, 22.6% нь фэйсбүүк болон интернэт хэрэглэдэг 21% нь хичээлээ давтдаг, 2% нь ном уншдаг гэсэн судалгаа гарсан

Декупаж урлал

Ажил орлогогүй, хөжлийн бэрхшээлтэй иргэд хямд өртөгтэй материалаар, гэртээ үйлдвэрлэл явуулан өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд декупаж урлалыг тохиромжтой гэж үзэн хөтөлбөрийн саналыг боловсруулсан

Залуусын оролцоог нэмэгдүүлэх нь

Залуучуудыг хөгжүүлэх төрийн бодлого болон уул уурхай түшиглэсэн сумын онцлогтой уялдуулан орон нутгийнхаа залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, чадавхжуулах, зөв дадал хэвшилд төлөвшүүлэх шаардлагатай байна.

Сэтгэмж

Сурагчдын оюуны спортоор хичээллэх сонирхлыг өдөөж, тэднийг аймаг, улс, тив, дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд оролцох боломжоор хангах, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхэд урт хугацааны зохион байгуулалттай арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай.

Жаргалтай хүүхдүүд

Ханбогд сум нь уул, уурхай, хил гааль, нүүрсний тээвэрлэлтийг түшиглэсэн томоохон төв суурин газар тул хүн ам олноор шилжин ирж суурьшсаар сумын хүн ам 10,000 гаруй болсон байна.

Чадварлаг сурагчаас оюунлаг иргэн

Ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох, өөрийгөө зөв илэрхийлж сурах, нийгэмд эзлэх тодорхой байр суурьтай хүн болж төлөвшихөд нь туслах үүднээс хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар илтгэл, эсээ бичих, аливаа сэдвийн хүрээнд судалгаа хийж үр дүнг нь боловсруулах, бусдад танилцуулах, хэлэлцүүлэх, мэтгэлцэх зэргээр чадавхжуулах шаардлагатай байдаг.

Бизнес хөтөч

Ханбогд сум уул уурхай, хил гааль түшиглэсэн томоохон суурин газар болон өргөжиж хүн амын төвлөрөл ихэссэнийг дагаад бизнес эрхлэх таатай орчин, нөхцөл бүрдсэн.

Үлэмжийн чанар соёлын төвд хөгжим, гэрлийн тоног төхөөрөмж нийлүүлэх

Шинээр ашиглалтанд орсон “Үлэмжийн чанар” соёлын төвд ард иргэдэд тав тухтай орчин бүрдүүлэх үүднээс хөгжим, тайзны гэрэлтүүлэг суурилуулах нэн шаардлагатай байна.

Үлэмжийн чанар соёлын төвд модон эдлэл нийлүүлэх

Шинээр ашиглалтанд орсон “Үлэмжийн чанар” соёлын төв ард иргэдэд тав тухтай орчин бүрдүүлэх үүднээс эдэлгээтэй сайтай тавилга шаардлагатай байна.

Хүндэтгэлийн өргөө

Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө гэр юм.