Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

ИРГЭДИЙН ОРОЛЦОО-НУТГИЙН ХӨГЖИЛ

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь сум орон нутгийн хөгжлийн бодлого чиглэлийг тодорхойлж, түүний хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг иргэний төлөөллийн байгууллага тул үйл ажиллагаандаа иргэдийн оролцоог хангаж тэдний санал хүсэлтийг шийдвэр гаргах, хэрэгжүүлэх үйл ажиллагаандаа тусгах, уулзалт ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулах, иргэдийн хууль эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, сургалт мэдээлэл зохион байгуулах хэрэгцээ шаардлага өндөр байдаг.

ЭМНЭЛГИЙН ЭРСДЭЛГҮЙ ОРЧИН

2019 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр Мандал-Овоо сумын 10 ортой эрүүл мэндийн төвийн барилга баригдан ашиглалтад орсон бөгөөд тухайн үед суманд төвлөрсөн цэвэр, бохир усны шугам сүлжээ тавигдаагүй байсан тул уг барилгын бохир ус зайлуулах асуудлыг цооног ухан шийдвэрлэсэн юм.

Амар тайван амьдралын орчин

Мандал-Овоо сум нь аялал жуулчлалын бүс нутагт оршдог тул сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын аялагчдын тоо нэмэгдэж сумын төвөөр дайран өнгөрөх, буудаллах зэргээр сумын төвийн хүн амын хөдөлгөөн ихэсч байна.

Иргэнээ дээдэлсэн ээлтэй үйлчилгээ

Сумын ЗДТГ-ын үндсэн зорилго бол төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, хүртээмжтэй, чанартай хүргэх бөгөөд Мандал-Овоо сумын тамгын газар 2017 онд нэг цэгийн үйлчилгээний танхимыг нээж иргэдэд 4 төрлийн төрийн үйлчилгээг нэг дороос авах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байсан. Гэвч тус танхим нь зай талбай багатайгаас иргэдэд хүртээмжтэй, шуурхай үйлчлэх нөхцөл

Ногоон сургууль

Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний бодлого хөтөлбөрийн хүрээнд сургуулиар олгож буй боловсролын чиг баримжаанд сурагчдад экологийн боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх сургалтын орчин, нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай юм.

Өнөд дээдлэх өв соёл

Нийгмийн өөрчлөлт, амьдралын хэв маягаас шалтгаалан хүүхэд, залуучуудын Монгол өв соёлын талаарх мэдлэг буурч үндэсний зан заншил, түүх соёл мартагдах, балрах эрсдэлтэй байдаг.

Цаг уурын мэдээг цагт нь

Мандал-Овоо сумын цаг агаарын харуулын алба нь 1961 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

Тоглоом-Хүүхдийн хөгжил

Мандал-Овоо сумын 17-р цэцэрлэг нь 58 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Тус суманд 2009 онд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга баригдсан.

Хогийн цэг

Хог хаягдал байгалийн хүчин зүйлээс бус хүн төрөлхтний үйл ажиллагаанаас үүдэн бий болж, байгаль орчныг ихээхэн бохирдуулж, экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж байна.

Ухаалаг худаг

Сумын төвийн иргэдийн ундны усны хэрэгцээг хангаж байгаа нэг худаг нь өвөл, зуны цагийн хуваариар ажилладаг, бусад үед худаг хаалттай байдаг учир цагийн ажилтай болон гадагшаа явсан иргэд