Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН ХҮҮХЭД БҮРД ТӨСӨЛ

1940 онд байгуулагдсан 85 жилийн түүхтэй тус сумын сургуулийн дотуур байр, 1-р ангийн хичээлийн танхимыг тохижуулснаар сургуульд шинээр элсэн суралцах бяцхан хүүхдүүдийн сурах хөгжих, чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх, дотуур байрны сурагчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах нөхцөл бүрдүүлэх шаардлагатай.

“ХӨДӨЛГҮҮРТ ХӨГЖИЛ” ТӨСӨЛ

Ханхонгор сум нь засаг захиргааны нэгж 4 багтай бөгөөд хүн ам олонтой, уул нуруу, говь тал бүхий өргөн уудам нутагтай сумдын нэг бөгөөд хөдөөгийн иргэдэд төрийн үйлчилгээ хүргэхэд автомашины хэрэгцээ шаардлага маш их байдаг.

“ӨВ СОЁЛОО ДЭЭДЭЛЖ, СУРТАЛЧЛАХ” ТӨСӨЛ

Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг хөхүүлэн дэмжих, авьяас уран бүтээлийг сурталчлах, шаардлагатай хөгжим хэрэгслээр хангах замаар Ханхонгор сумын соёлын салбарыг дэмжих.

Цитоговь эмийн санг тохижуулах

Ханхонгор сум нь эмийн сангүй учир ахмад настнуудын даралтын эмээс эхлээд эмийн сангийн үйлчилгээ шаардлагатай болсон бүх хүмүүс нь аймгийн төв Даланзадгадаас эмээ захиж авчруулдаг чирэгдэлтэй байсан.