Ноён сумын ЗДТГ нь тухайн суманд төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж буй гол байгууллага бөгөөд сумын нутаг дэвсгэрт нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулах, цас зуд, үер ус зэрэг байгалийн гамшигт үзэгдэл тохиоход
Ноён суманд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2024-2025 онд Үйлчилгээний төвийн 2 давхар шинэ барилга баригдаж 2025 оны 4 сард улсын комисс хүлээн авсан
Стандарт шаардлага хангасан нөхцөлд иргэд эмийн сангийн үйлчилгээ авах нөхцөл бүрдүүлэх.
Хүүхэд залуучууд, иргэд спортоор хичээллэх, эрүүл мэндийн мэдлэг, зөв дадал бий болгоход дэмжлэг үзүүлэх орчин нөхцөл сайжруулах шаардлагатай.
Иргэд, хүүхэд залуучууд спортоор хичээллэх хүртээмжтэй орчин нөхцөл бүрдүүлэх замаар иргэдийн спортоор хичээллэх сонирхлыг идэвхжүүлэх, спортын олон төрлөөр хичээллэх боломж бүрдүүлэх шаардлагатай.
Ноён суманд 100 орчим төрийн албан хаагчид ажилладаг ба иргэдэд төрийн үйлчилгээ хүргэн ажилладаг эдгээр ажилтнуудын ашиглаж буй компьютер тоног төхөөрөмжид 2012 оноос хойш шинэчлэл хийгээгүй тул ажил үйлчилгээнд сөргөөр нөлөөлдөг тул шинэчлэх шаардлагатай
Ноён сумын ЗДТГ-ын барилга 2016 онд ашиглалтад орсноос хойш засвар үйлчилгээ хийгдээгүйн улмаас Иргэний танхимд иргэдэд зориулсан үйл ажиллагаа зохион байгуулахад хуучирч муудсан, проектор зэрэг хуучирсан технологитой учир интернэт хурал зөвлөгөөн сургалт зэрэг орчин үеийн хэрэгцээ шаардлага хангахгүй болсон.
Ноён сумын 16-р цэцэрлэг нь 2014 онд гадна тохижилт цэцэрлэгийн тоглоом суурилуулж, эцэг эх, багш нарын хүчээр биеийн тамирын хэрэглэгдэхүүнийг гарын доорх материал ашиглан хийсэн нь цаг хугацааны явцад агаар салхинд муудан эвдэрч, эрүүл ахуй орчны шаардлага стандартад нийцэхгүй, хүүхэд осол гэмтэлд өртөх магадлалтай болсон тул шинэчлэн сайжруулах шаардлагатай байсан.