Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

ЭМТ-ийн гал тогооны тоног төхөөрөмж

Эрүүл, тэжээлтэй хоол хүнсээр хооллож байж хүн олон өвчнөөс урьдчилан сэргийлж болдог гэдгийг хоол судлаач, эрдэмтэд тогтоогоод байгаа. Тэр тусмаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн хоол эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байх зайлшгүй шаардлагатай байдаг.

Булган фитнесс төхөөрөмж

Булган сумын хэмжээнд хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, бие бялдраа хөгжүүлэх газар дутмаг байна. Залуучууд чөлөөт цагаа компьютер, зурагтны өмнө өнгөрүүлж байна.

Жишиг гудамж

Аймаг, сум, нийслэл гэлтгүй бүх суурин газар тохижилт, үйлчилгээ зайлшгүй шаардлагатай байдаг. Булган сумын хувьд сумынхаа өнгө үзэмжийг сайжруулж, иргэддээ зөв дадал хэвшил суулгах ажил зохион байгуулах шаардлагатай байгаа.

Эрхэмсэг загвар

Урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулж концерт, жүжиг, тоглолт тавихад зориулалтын хувцас хэрэглэл зайлшгүй шаардлагатай.

Тохилог орчин

Сумын худалдааны төв орчмын хэсэг нь сумын үйлчилгээний гол газар бөгөөд ард иргэд болон гадна дотноос ирсэн хүмүүс, аялал жуулчлагчид ихээр ирж үйлчилдэг юм.

Технологийн кабинет тохижуулах

Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн 5-9 дүгээр ангийн 60 гаруй эрэгтэй сурагчид 7 хоногт 2 цагаар технологийн хичээлд хамрагддаг.

ТОГЛООМЫН ТАЛБАЙН ТОХИЖИЛТ

Булган сумын 5-р цэцэрлэгт 2-5 настай 165 хүүхэд суралцаж, 11 багш ажилчин ажиллаж байна. Тус цэцэрлэгийн гадна талбайн тохижилт муу, стандартын тоглоом байхгүйгээс цэцэрлэгийн орчин нөхцөл шаардлага хангахгүй байна