Квот хөтөлбөрүүд

Квот хөтөлбөрүүд

“ТООРОЙН ГОВЬ” ХХК

Булган суманд 360 малчин өрхийн 1051 иргэн сумын төвөөс алслагдсан газар амьдарч байна. Сүүлийн жилүүдэд COVID-19 цар тахал гарсан, мөн хур бороо муутайгаас шалтгаалан отор нүүдэл их хийж байгаа учраас яаралтай үед хэрэглэх эм, анхны тусламжийн хэрэгслийн хангамж гэрт байхгүй байх үе их байна.

ТҮҮХЭЭ МӨНХӨЛЬЕ

Өмнөговь аймгийн Булган сумын 70 жилийн ойн баяр болж байгаатай уялдуулан сумын иргэд, айлчин гийчдэд танилцуулах боломжтой Булган сум үүсэн цагаас өнөөг хүртэлх бүх үеийн түүхийг бүрэн багтаасан ном товхимолтой болох хэрэгцээ шаардлага үүссэн билээ.

ЁСЛОЛ ХҮНДЭТГЭЛИЙН ӨРГӨӨ

Булган сумын иргэдэд зориулсан баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах тусгай байгууламжгүйгээс болж гэр бүл болох гэсэн залуу хосууд гэрлэлтийн ёслолын үйл ажиллагааг сумаасаа хол зохион байгуулах, сум орон нутагт уламжлалт баяр ёслол тэмдэглэх, шагнал гардуулах болон бусад хүндэтгэлийн үйл ажиллагааг зохистой байдлаар зохион байгуулж чадахгүй байгаа.

ХҮРТЭЭМЖТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ, ТОХИЖИЛТ

Булган сумын нутгийн удирдлагын ордны иргэн угтаж авах, мэдээлэл авах хэсэг, дотоод тохижилт төрийн үйлчилгээ үзүүлэхэд тохиромж муутай, олон өнгө хэлбэр хэмжээ бүхий оновчтой бус зохион байгуулалттай, иргэд хүссэн мэдээллээ авахад ойлгомжгүй, учир дутагдалтай байгаагаас гадна төрийн албан хаагчдын ажиллах орчин нөхцөл өнөөгийн шаардлагад нийцэхгүй, төрийн үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэхэд хүндрэл учруулж байна.

БУЛГАН МУЗЕЙ

Булган сумын соёлын төвийн дэргэдэх музей 1975 онд сумын клубийн өрөөнд байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байсан боловч 1987 онд клуб шатаж музейн үзмэрүүд устаж үгүй болсон.

УС ТҮГЭЭХ БАЙРНЫ ЦАХИМ ТӨХӨӨРӨМЖ

Булган суманд 2092 хүн оршин суудаг бөгөөд иргэд сумын төвийн хоёр худгаас ажлын цагуудад ундны усаа авч хэрэглэдэг. Уг худгууд дээр ус түгээгч долоо хоногийн таван өдөр ажлын 8 цагаар ажилладаг.

Дуу хөгжмийн кабинет тохижуулах

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сурч хүмүүжих явцдаа өөрийгөө таньж мэдэх, сонирхлоо нээн илрүүлэх, цаашид ямар мэргэжилтэй болж юу хийж амьдрахаа шийдэж байдаг.

Арьс шир боловсруулах цех

Хөдөөгийн сумдын хувьд жижиг дунд бизнесийг хөгжүүлэх нь тухайн сумын эдийн засагт оруулах хувь нэмэртэй шууд холбоотой байдаг. Жижиг дунд бизнесүүд бий болсноор ажлын байр бий болж өрх гэрүүд орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлэх, амьдралын чанараа дээшлүүлэх гэх мэт олон эерэг үр дүн гардаг.

Монгол бичгийн кабинет тохижуулах

Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-9-р ангид 7 хоногт 2 цагаар 85 сурагчид Монгол бичгийн хичээл ордог.

Нэгдсэн гудамжны гэрэлтүүлэг

Төв суурин газарт оршин суугаа иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхийн тулд гудамж талбайн тохижилт, гэрэлтүүлэг, зүлэгжүүлэлт хийх нь иргэдийн амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг.