Өмнөговь аймаг 2019 оныг “Соёлыг дэмжих жил” болгон зарласан, ирээдүй хойч үе болох хүүхэд, залууст чиглэгдсэн ардын урлагын сургалт, үйл ажиллагаа дутмаг, ардын дуу сонирхогч иргэдийн хүсэлт зэрэгт үндэслэн “Монгол ардын дуу” хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлага гарсан.
Хөдөө орон нутгийн соёлын байгууллагын үйл ажиллгаа сайн байх нь иргэдэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, уран бүтээл хийх боломж олгох соён гэгээрүүлэх, соёл хүмүүжлийн ажлыг шинэлэг арга барилаар зохион байгуулж иргэдийг өргөнөөр хамруулах, тэдний сум орон нутагт ажиллах идэвх сонирхлыг дэмжих, хүүхэд залуучуудын авьяас билгийг нээн хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой байдаг.