Мандал-Овоо сумын цагдаагийн хэсэгт албаны зориулалтын автомашингүйгээс дээрх төрийн үйлчилгээнүүдийг олон нийтэд түргэн шуурхай хүргэх боломж хязгаарлагдмал байдаг.
Мандал-Овоо сумын ЗДТГ болон сумын бусад төрийн байгууллагууд дундаа ашигладаг байсан УАЗ Фургон автомашин нь 2024 оноос эвдрэл гэмтэл ихтэй болж цаашид ашиглах боломжгүй болсон.
Нутгийн захиргааны байгууллага нь сум орон нутгийнхаа байгууллагуудын хэвийн ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлж, аливаа эрсдэлээс хамгаалах, үйл ажиллагааг дэмжих үүрэг чиглэлийг хэрэгжүүлдэг.
Мандал-Овоо суманд одоо ажиллаж буй эмийн сан нь зориулалтын байртай боловч эм, тарианы чанарыг алдагдуулахгүй стандартын дагуу хадгалах тавиур, хөргөгч, шүүгээ байхгүйгээс эм тариа хангалттай нөөцлөх боломж хомс байдаг.
Мандал-овоо сумын 17-р цэцэрлэгийн тоглоомын талбайн тоглоомууд эвдэрч хүүхэд тоглох аюулгүй байдал, стандартын шаардлага хангахгүй болсон.
Өнөө үед дрон ашиглах нь аливаа үйл ажиллагааг зохион байгуулах, хянах, гамшиг ослын үед эрэн хайх, авран хамгаалах, мал аж ахуйн салбарт бэлчээрийн үнэлгээ, даац, ашиглалтыг тодорхойлох, судлах зэрэг олон чиглэлийн үйл ажиллагааг цаг хэмнэн, бодит нотолгоонд суурилан баримтжуулах боломжтой болгох юм.
Баяндалай сум нь жил бүр малын өвс тэжээлээ Дорнод, Сүхбаатар аймгуудаас тээвэрлэн авдаг бөгөөд дунджаар 40 гаруй сая төгрөгийн зардал гардаг.
Сумын ЗДТГ нь орон нутгийнхаа иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах, ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд юуны өмнө аливаа гамшиг эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, шаардлагатай
Төрийн үйлчилгээний цахим машин буюу ТҮЦ машиныг Үндэсний Дата төвийн мэдээллийн баазад түшиглэн анх үйлчилгээнд нэвтрүүлээд арав гаруй жил болсон байна.
Сургуулийн өмнөх боловсролын чанарыг сайжруулах, хүүхдийн хөгжлийг дэмжсэн сургалтын орчин бүрдүүлэх нь төрийн бодлогын тэргүүлэх чиглэлүүдийн нэг билээ.