ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Өмнөговь аймгийн Булган сум нийт 1863 хүн амтай, 717 өрхтэй. Түүнээс 121 өрх газар тариалан эрхэлдэг. Газар тариалангийн нийт 22 га талбайд хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалдаг. Үүнээс 8.1 га талбайд зөвхөн улаан лооль тариалж орон нутгийн брэнд бүтээгдэхүүн болгон хөгжүүлж улс даяар болон сум орон нутагтаа борлуулдаг бөгөөд жилд дунджаар 150 тонн улаан лооль зах зээлд гаргадаг. Бусад улс, аймаг, сумдаас ялгарах амт шимтэй, рашаан усаар услагддаг эко бүтээгдэхүүний тариалалт, борлуулалтыг дэмжиж хүн амыг эрүүл хүнсээр хангах, сумын өрхүүдийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагатай байгаа.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Булган сумын тариаланчдын ажлыг хөнгөвчлөх, тариалсан улаан лоолийг тээвэрлэхэд амар хялбар байлгах, мөн лого, таних тэмдгээр бусдад сурталчлах зорилгоор улаан лоолийн хайрцаг нийлүүлэх.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Гүйцэтгэгч А.Ганзориг гэрээний дагуу 29 см өндөр, 32 см урт, 23 см өргөнтэй 2000 ширхэг улаан лооль тээвэрлэх зориулалттай сумын логогоор таних тэмдэг хийсэн цаасан хайрцаг нийлүүлсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: