ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Аливаа хүүхдийн эрүүл мэнд, өсөлт бойжилт идэж ууж буй хоол ундны шим тэжээл, сурч хүмүүжиж амьдарч буй орчинтой шууд хамааралтай байдаг. Өмнөговь аймгийн Булган сумын хувьд тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 1-7-р ангид суралцаж буй 150 сурагч дотуур байранд байрлаж байна. Тухайн сурагчдын хэр сайн өсөж, хөгжиж хүмүүжихийг тодорхойлох гол хүчин зүйлүүд сургууль, дотуур байрны багш, ажилчдын харилцаа, өдөр тутамдаа идэж ууж буй хоол, унд, байрлах орчин болж байна. Сургуульд сурч, дотуур байранд байрлах хугацаанд нь хүүхдүүдээ багш ажилчдад даатгаж буй эцэг эх, асран хамгаалагчдын өмнөөс хүүхдүүдийн тав тухыг хангах нь сургууль, дотуур байрны ажилчид, багш нарын хариуцлага болж байдаг. Тиймээс Булган сумын сургууль, түүний дотуур байрны одоо байгаа нөхцөл байдлыг сайжруулж илүү чанартай, хүртээмжтэй, тав тух хангасан орчин бүрдүүлэхийг зорьж байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хооллох ширээ сандал, хоол үйлдвэрлэхэд дутагдаж байгаа зарим эдлэл хэрэгслийг нийлүүлэх.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Гүйцэтгэгч С.Отгонбилэг нь гэрээний дагуу 1 ширхэг 1-р хоолны тогоо, 12 тавцантай 1 ширхэг жигнүүр, 15 ширхэг ширээ, 30 ширхэг сандал нийлүүлж тохижилтын ажил хийсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: