ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Аливаа суурин газрын цэвэр цэмцгэр байдлыг хангаж иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь маш чухал байдаг. Өмнөговь аймгийн Булган сумын хувьд тус сумын дулаан хангалт, хогийн менежментийг “Кокс заг” ОНӨААТҮГ хариуцан ажилладаг бөгөөд албан байгууллага, айл өрхийн хогийг сард 2 удаа ачиж тээвэрлэдэг бөгөөд хог зөөж тээвэрлэх ажлыг 2 хүн хариуцан ажилладаг. Тус сумын төвийн гудамж талбайд хог бөөгнүүлэх сав дутмаг, иргэд болон тус сумыг дайран өнгөрөх явуулын хүмүүс хогоо ил задгай хаях нөхцөл үүсэж сумын өнгө үзэмж болон байгаль орчин, хүн амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Булган сумын төвд хог бөөгнүүлж цэгцлэх хогийн сав байрлуулж иргэдийн тав тухыг хангах, байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг багасгах.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Гүйцэтгэгч “Кокс заг” ОНӨААТҮГ нь гэрээний дагуу хог хийх талдаа 1 метр өндөр, хог ачих талдаа 1.5 метр өндөр, 2.5 метрийн өргөнтэй, 3 метрийн урттай 1 ширхэг том хогийн сав, хог хийх талдаа 1 метр өндөр, хог ачих талдаа 1.5 метр өндөр, 2 метрийн өргөнтэй 2.5 метрийн урттай 1 ширхэг жижгэвтэр хогийн сав нийлүүлсэн бөгөөд өдөр тутамдаа ашиглагдан үр шимээ өгч байна.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: