ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Өмнөговь Булган сумын Ерөнхий боловсролын сургуульд хүн ба байгалийн хичээлийн хэрэглэгдэхүүн дутмаг, төрөлжсөн хичээлийн хэрэглэгдэхүүн хэрэгсэл бага байгаагаас шалтгаалан ус сургуулийн бага боловсролын 1-5-р ангид суралцаж буй 112 сурагч “Хүн ба орчин”, “Хүн ба байгаль” хичээлийг хангалттай түвшинд судлах боломжгүй байна. Тиймээс дээрх хичээлүүдийн судлагдахууны хэрэглэгдэхүүнээр хангах шаардлагатай байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Булган сумын Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад шаардлагатай хичээлийн хэрэглэгдэхүүнийг нийлүүлж хүн ба байгалийн хичээлийн кабинет байгуулах.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Гүйцэтгэгч Л.Эрдэнэцэцэг нь 21 аймгийн газрын зургийн хавтан, Булган сумын 4 багийн газрын зургийн хавтан, хэрэглэгдэхүүний тавиур, загвар макет гэх мэт 14 нэр төрлийн эдлэл хэрэгсэл, хэрэглэгдэхүүн нийлүүлж хүн ба байгалийн хичээлийн кабинет тохижуулсан.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Булган сумын Ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй бага ангийн сурагчид хүн ба байгалийн ухааны хичээлийн агуулгыг хэрэглэгдэхүүнээр дамжуулан ойлгож амьд биетийг хайрлаж хамгаалах, зүй зохистой харьцахад суралцана.