АЮУЛГҮЙ ОРЧИН-БИДНИЙ БАТАЛГАА

АЮУЛГҮЙ ОРЧИН-БИДНИЙ БАТАЛГАА

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Булган сумын 5-р цэцэрлэгт бүртгэлтэй нийт 81 хүүхэд танхимаар суралцаж байна. Сургуулийн өмнөх насны хүүхэд бүр стандартад нийцсэн орчинд чанартай боловсрол эзэмших, эрүүл аюулгүй өсөн торниход хоол хүнсээр авч болох амин дэм, илчлэг чанартай хүнс бүтээгдэхүүнээр үйлчлэх ёстой. Иймд чанартай хоол хүнсээр үйлчлэхэд нэн шаардлагатай тоног төхөөрөмж дутмаг байна. Тус цэцэрлэгт одоо ашиглаж байгаа тоног төхөөрөмж нь шаардлага хангахгүй байна. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэх, үйл ажиллагаа стандартын шаардлагын дагуу явуулах, хүүхдийн болон тогооч нарын аюулгүй байдлын хэрэгцээг бүрэн хангаж ажиллах үүднээс тус цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмжийг шинэчлэн тохижуулах зайлшгүй шаардлагатай.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Тус цэцэрлэгийн гал тогоог шинэчлэн тохижуулснаар хүүхэд, ажилчдын аюулгүй байдлыг хангах, чанартай, шим тэжээлтэй хоолоор үйлчлэх, хүүхдийн өсөлт, хөгжил болон бага насны хүүхдийн сурч хөгжих таатай орчин бүрдүүлэх.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Гүйцэтгэгч А.Болормаа нь 60 литрийн 1-р хоолны 1 ширхэг, 40 литрийн 2-р хоолны 1 ширхэг хоолны тогоо нийлүүлсэн.

 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Булган сумын 5-р цэцэрлэгийн 81 хүүхдийг эрүүл, аюулгүй хүнсээр хангахад шаардагдах хоолны тогоотой болно.
  • Булган сумын 5-р цэцэрлэгийн гал тогооны ажилчид, тогоочдын ажлыг хөнгөвчилсөн хоол үйлдвэрлэх тогоотой болсон.