ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн судалгааны баг 2020 онд Өмнөговь аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт хайгуул, угсаатны зүйн судалгаа хийж гүйцэтгэсэн бөгөөд хуучин чулуун зэвсгийн доод үеэс дундад зууны үеийг хамрах өргөн цаг хугацааны хүрээлэлд багтах дурсгалыг илрүүлэн орон нутгийн эртний түүхийн мэдээллийн сан бүрдүүлсэн. Чулуун зэвсгийн үеийн анчин, түүвэрлэгчдийн ахуй амьдралын ул мөр болсон баялаг олдвортой бууц суурин, хүрлийн үеийн сагсай хэлбэрийн булш, хиргисгүүр, буган хөшөө, Мөн Булган сумын нутаг дахь Хүннүгийн хамгийн олон булштай оршуулгын газрыг тус судалгааны үеэр олж тогтоосон, өдгөө мартагдахад хүрсэн газар усны домог, хууч яриа, сумын хүн амын овгийн бүрэлдэхүүнийг тогтоож, өв тээгчдийн мэдээллийг бүрдүүлсэн. Энэхүү судалгааны үр дүнг хэвлэж бүтээл болговол үнэтэй өв болох юм.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
2020 онд Өмнөговь аймгийн Булган сумын нутагт гүйцэтгэсэн археологи, угсаатны зүйн судалгааны эх хэрэглэгдэхүүнийг бүтээл болгон хэвлүүлж нутгийн иргэдийн түүх соёлын өвийн боловсролыг дээшлүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Гүйцэтгэгч Д.Одсүрэн нь Өмнөговь аймгийн Булган сумын археологи, угсаатан зүйн бүтээлийг ном болгон хэвлүүлж тус сумын 4 багийн 300 малчин өрх, сумын төвийн айл өрхүүдийн хүртээл болгож байна.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Булган сумын археологи, эртний түүх, соёлын өвийн дурсгалыг сурталчлан таниулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгоход дэмжлэг үзүүлж байна.