ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Булган суманд 2024 оны байдлаар 2092 хүн ам оршин сууж байна. Тус сумын цагдаагийн авто машин 2021 оноос хойш засвар үйлчилгээ ихээр шаардах тохиолдол их гарч байна. Булган сумын цагдаагийн албан хаагчид өөрсдийн машинаар ажил үүргээ гүйцэтгэж байна. Шөнийн цагаар болон сумын төвөөс хол газраас цагдаагийн газарт дуудлага ирэхэд цагдаагийн газрын авто машин эвдэрсэн гэсэн шалтгаанаар дуудлагаар явах боломжгүй гэх хүндрэл бэрхшээл тулгардаг болсон.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Булган сумын иргэдэд цагдаагийн газраас төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх авто машин нийлүүлэх, иргэдийн аюулгүй байдлыг хангах.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Булган сумын Цагдаагийн газарт Probox авто машин нийлүүлсэн.
| № | Нэр төрөл | Үзүүлэлт |
| 1 | Авто машин үйлдвэрлэгч, загвар | Toyota Probox |
| 2 | Төрөл | Суудлын |
| 3 | Шатахуун | Бензин |
| 4 | Суудлын тоо | 5 хүн |
| 5 | Тэнхлэг | 4 дугуй хөтлөгчтэй |
| 6 | Үйлдвэрлэсэн он | 2017 |
| 7 | Өнгө | Цагаан |
| 8 | Салон халаах систем | Тийм |
| 9 | Агааржуулах систем | Тийм |
| 10 | Гидро ажиллагаат хүрд | Тийм |
| 11 | Арлын дугаар | NCP1650044640 |
ТӨСЛИЙН ҮР ДҮН: