ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Булган сумын Дэн багийн Баян бүйлс худгийг 1985 онд нэгдлийн айлуудын малыг услах зорилгоор бий болгосон бөгөөд өнөөг хүртэл нутгийн айлуудын ундны ус болон мал услах хэрэгцээг хангасаар байна. Энэ хугацаанд тухайн нутаг дэвсгэрт нутагладаг айлууд сайн дураараа эвлэлдэн хоёр удаа шаардлагатай засвар үйлчилгээг хийсэн боловч сүүлийн жилүүдэд малчдын, малын тоо толгой өсөж тухайн нутгаар дайран өнгөрөх отрын мал нэмэгдсэнтэй холбоотойгоор одоогийн тоног төхөөрөмж нь хэрэгцээгээ хангаж чадахгүй нөхцөл байдалд хүрсэн байна. Тус худгийг хараа хяналттай байлгаж засвар хийхгүй бол мал очиж нурааж эвдэлж сүйтгэх асуудлууд сүүлийн жилүүдэд их гарч байна. Энэхүү худгаас Эрэг тадай, Цагаан дэрс хоолойн бүх малчин өрхүүд ундны ус болон мал ахуйгаа усалсаар ирсэн. Сүүлийн жилүүдэд усны ундарга татуулах эрсдэл гарсан тул тус худгийг дахин лайдаж ухаж сэргээх шаардлагатай байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Булган сумын Дэн багийн Баян бүйлс худгийн ашиглалтыг сайжруулах, тус сумын малчдыг сэтгэл амар малаа услахад дэмжлэг үзүүлэх
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Булган сумын Дэн багийн Баян бүйлс худгийн байшинг засварлаж шинээр барьж дараах тоноглол, эдлэл хэрэгсэл нийлүүлсэн.
| № | Нэр төрөл | Тоо ширхэг |
| 1 | Мотор | 1 |
| 2 | Цахилгаан насос | 1 |
| 3 | Кабель утас | 100 м |
| 4 | Усны хоолой | 100 м |
| 5 | Худгийн байшин шинэчлэх, байшин барих | 1 |
| 6 | Тээврийн зардал | 1 |
ТӨСЛИЙН ҮР ДҮН: