“ШИНЭ МОНГОЛ ХҮҮХЭД” ТӨСӨЛ

“ШИНЭ МОНГОЛ ХҮҮХЭД” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Булган сумын 5-р цэцэрлэгт 2024 оны байдлаар тус сумын 4 багийн нийт 80 хүүхэд хамрагдаж байна. Тус цэцэрлэг нь 2023 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр хоол үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэн гал тогоог тохижуулсан. Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх нь хүүхдүүдийг бага наснаас нь зөв дадал зуршилтай болгож өсгөж хүмүүжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдаг хүчин зүйл юм. Одоогийн байдлаар хүүхэд хөгжүүлэх өрөөг тохижуулж хичээлийн хэрэглэгдэхүүн нийлүүлж сургалтын чанарыг нэмэгдүүлэх, цэцэрлэгт сурч байгаа хүүхдүүд, мөн багш ажилчдад тав тухтай орчин бүрдүүлэх хэрэгцээ шаардлага үүсэж байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Булган сумын 5-р цэцэрлэгт шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүн, бусад шаардлагатай эдлэл хэрэгслүүдийг нийлүүлж цэцэрлэгийн хүүхдүүдийг тав тухтай орчинд сурч хүмүүжихэд дэмжлэг болж багш ажилчдын ажиллах орчинд сайжруулах.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Булган сумын 5-р цэцэрлэгт дараах эдлэл хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлсэн.

Нэр төрөл Тоо ширхэг
1 42 инчийн зурагт 1
2 Ширээ сандал 5 багц
3 Тоглоом 3 багц
4 Номын дэвтэр тавиур 3 багц
5 Дэвсгэр Бүтэн өрөө
6 Хичээлийн хэрэглэгдэхүүн 5 багц
7 Том ном дэвтэр тавиур 2 багц


 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Булган сумын 5-р цэцэрлэгийн 80 хүүхэд шинэ сургалтын хэрэглэгдэхүүнтэй болсон.
  • Булган сумын 5-р цэцэрлэгийн багш ажилчид илүү тав тухтай орчинд ажиллах боломж бүрдсэн.
  • Тус цэцэрлэгт хамрагдаж байгаа 80 хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч нар.