Мандал-Овоо сумын нутаг нь шороон шуурга их шуурдаг, маш их элсний нүүдэлтэй. Сумын баруун хойно байрлалтай нийтийн эзэмшлийн 7 га талбайд сумын иргэд, байгууллага нийтээрээ 2017 оноос хойш жил бүр мод тариалах болсон усалгааны системгүйгээс модны ургалт маш муу байна.
2019 оны байдлаар Мандал-Овоо сумын төвд ажиллаж амьдарч байгаа мэргэжилтэй боловсон хүчин болох эмч, багш, тамгын газрын ажилтнуудын 15 хүүхэд 1.5-2 настай байна.
Мандал-Овоо сумын ЕБС нь 161 сурагч, 29 багш ажилчидтай. Сургуулийн орчинд хяналтын камергүйгээс болж сургууль дээр болж байгаа үйл ажиллагаа, алдаа зөрчлийг хянах боломжгүй байсныг харгалзан үзэж, хүүхдийн аюулгүй орчинд сурч боловсрох орчин нөхцөлийг хангах шаардлагаар төслийг санаачилсан.