Аюулгүй орчин-хүүхдийн ирээдүй

Аюулгүй орчин-хүүхдийн ирээдүй

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Мандал-Овоо сумын ЕБС нь 161 сурагч, 29 багш ажилчидтай. Сургуулийн орчинд хяналтын камергүйгээс болж сургууль дээр болж байгаа үйл ажиллагаа, алдаа зөрчлийг хянах боломжгүй байсныг харгалзан үзэж, хүүхдийн аюулгүй орчинд сурч боловсрох орчин нөхцөлийг хангах шаардлагаар төслийг санаачилсан.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
     Сургуулийн гадаад, дотоод орчны хяналтыг сайжруулах, хүүхдийн сурч, боловсрох ая тухтай орчин бүрдүүлэх.
 


ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Мандал-Овоо сумын ЕБС-д хяналтын камер нийлүүлж, суурилуулсан.
 


ХӨТӨЛБӨРИЙН ҮР ӨГӨӨЖ:
      Мандал-Овоо сумын ЕБС-ийн гадна, дотор орчныг хяналтын камераар хянаж, тус сургуулийн 161 сурагч, 29 багш, ажилчдын аюулгүй орчинд сурч боловсрох, ажиллах нөхцөл сайжрахаас гадна сургуулийн орчны эд хөрөнгө гэмтэх, алдагдах эрсдэл багасгах юм.
 


ХӨТӨЛБӨРИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:

  • Мандал-Овоо сумын ЕБС-ийн гадна, дотор орчныг хяналтын камераар хянаж тус сургуулийн 161 сурагч, 29 багш, ажилчдын аюулгүй орчинд сурч боловсрох, ажиллах нөхцөл сайжрахаас гадна сургуулийн орчны эд хөрөнгө гэмтэх, алдагдах эрсдэл багасах юм.
  • “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн Удирдах зөвлөлийн 2019 оны нэгдүгээр сарын 24-ний хурлын 3 тоот тогтоолоор батлагдсан Зорилтот сумдад жил бүр олгох санхүүжилтийн квотын хүрээнд “Аюулгүй орчин-хүүхдийн ирээдүй” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
  • Мандал-Овоо сумын ЗДТГ нь “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн “Төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх удирдамж”, “Говийн оюу хөгжлийг дэмжих санд ирүүлсэн саналыг хянан үзэх, үнэлэх, шийдвэр гаргах проткол”-д нийцүүлэн эрэмбэлэх, сонгон шалгаруулах ажлын хэсгүүдийн шийдвэрээр төслийг сонгон шалгаруулсан.
  • “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” нь захиалагч Мандал-Овоо сумын ЗДТГ болон төслийн хэрэгжүүлэгч “Хайрхан баян бор” ХХК-тай санхүүжилтийн гэрээ байгуулсан.
  • Мандал-Овоо сумын засаг даргын захирамжаар байгуулагдсан ажил хүлээлцэх комиссын шийдвэрээр төслийн ажлыг хүлээж авсан.
  • Хөтөлбөрийн хэрэгжүүлэгч “Хайрхан баян бор” ХХК нь гэрээний ажлыг хугацаанд нь чанартай хэрэгжүүлснээр Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын ЕБС гадна, дотроо хяналтын камертай болж тус сургуулийн 161 сурагч, 29 багш, ажилчид тав тухтай, аюулгүй орчинд сурч боловсрох, ажиллах болсноос гадна сургуулийн орчны эд хөрөнгө гэмтэх, алдагдах эрсдэл багасна.
(+976) 7053-3578