Сумын эрүүл мэндийн төв нь ихэвчлэн хөдөөгийн дуудлагадаа фургон машинаар үйлчилдэг. Хөдөөгийн дуудлагагүй үед төвдөө фургоноор түргэн тусламжийн дуудлагын үйлчилгээ үзүүлдэг боловч шатахуун зарцуулалт их учир төсвийн байгууллагад хүндрэлтэй байдаг.
Сэврэй сумын соёлын төвийн тайзны гэрэлтүүлэг стандартын шаардлагад нийцэхгүй байна.
Төв суурин газрын хог хаягдлын менежмент муутайгаас хүрээлэн буй орчин, хөрсийг маш ихээр бохирдуулж, цаашлаад хүн амын эрүүл мэнд, хот, тосгоны өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж байна.
Сэврэй сумын сургуулийн барилга анх баригдсан цагаас хойш буюу 40 гаруй жилийн хугацаанд хими биологийн кабинетын лабораторийн багаж хэрэглэл, бодис урвалж, техник хэрэгсэл, анги танхимын эд хогшилд ямар нэгэн шинэчлэл хийж байгаагүй.
Сэврэй сумын 20-р цэцэрлэг нь 55 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа 2018-2019 оны хичээлийн жилд өдрийн ангийн 106, тойргийн 180 хүүхдийг хамруулж, 9 багш нийт 14 ажилтны орон тоотой үйл ажиллагаа явуулж байна. Тус цэцэрлэг нь сүүлийн 5 жилд сэтгэхүй хөгжүүлэх тоглоом болон сургалтын
2018 онд Даланзадгад суманд 8 ширхэг цахилгаан автобус нийлүүлэгдсэн. Уг автобуснуудыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж байгаа бөгөөд үйлчилгээгээ төгөлдөржүүлж иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн автобуснуудад картын төлбөрийн
Сурагчдын сурч боловсорч байгаа орчин, нөхцөлтэй эрүүл мэнд нь шууд хамааралтай байдаг ба ЕБС-иудад эрүүл орчин бүрдүүлэх нь хүүхэд багачуудын хувьд хамгийн чухал асуудлуудын нэг болж байна.
Цэцэрлэг сургуулийн сурагчид болон залуучууд чөлөөт цагаа цэвэр агаарт зөв боловсон өнгөрүүлэх цэвэр тохилог орчин тус суманд шаардлагатай байна.
Өмнөговь аймгийн хэмжээнд 2018 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Одоогоос 2 жилийн өмнө аймгийн хэмжээнд 6 сараас 2 настай хүүхдийг сүү цагаан идээгээр хангах зорилготой “Сүү тараг” хөтөлбөр хэрэгжиж байсан.
Монголын ирээдүй болсон хүүхэд, багачууд маань уламжлалт ёс заншлаасаа холдож, мартаж эхэлж буй нь эмгэнэл болоод байна. Энэ нь бидний амьдралын хэв маяг, хэвшил, мэдээлэл харилцааны хөгжил, ахуй соёлын өөрчлөлттэй холбоотой юм.