Эрүүл мэнд-Эрүүл орчин

Эрүүл мэнд-Эрүүл орчин

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Сурагчдын сурч боловсорч байгаа орчин, нөхцөлтэй эрүүл мэнд нь шууд хамааралтай байдаг ба ЕБС-иудад эрүүл орчин бүрдүүлэх нь хүүхэд багачуудын хувьд хамгийн чухал асуудлуудын нэг болж байна. 2018 оны байдлаар Даланзадгад сумын ерөнхий боловсролын 6 сургуульд нийт 5900 сурагч суралцаж байгаа бөгөөд улсын төсөвт байгууллагуудад эд хөрөнгө авах зардал тусгагдаагүй байдаг тул сургууль цэцэрлэгүүдийн сурагчдын эрүүл ахуйн орчин нөхцөлийг бүрдүүлж чадахгүйд хүрч байна. Сурагчид сургууль дээрээ хамгийн багадаа 6 цагийг өнгөрөөдөг тул цангаж шингэн дутагдах асуудал үүсэж байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
     Даланзадгад сумын ерөнхий боловсролын 6 сургуульд ус цэвэршүүлэгч төхөөрөмж суурилуулж уг сургуулиудад суралцаж буй 5900 сурагч, ажилчдын эрүүл мэндэд хөрөнгө оруулах.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭХ АЖИЛ:
     Даланзадгад сумын ерөнхий боловсролын 1, 2, 3, 4, 5, 7 дугаар сургуулиудад нийт 18 ширхэг ус цэвэршүүлэгчийн төхөөрөмж нийлүүлж суурилуулна
 


ТӨСЛИЙН ҮР ӨГӨӨЖ:
      Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургуулийн 5900 сурагчийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө
 


ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ, ҮР ДҮН:
      Даланзадгад сумын 6 сургуульд 18 ширхэг ус цэвэршүүлэгчийн төхөөрөмж хүлээлгэн өгсөн