Манлай сум нь 1924 онд байгуулагдсан ба 2024 онд түүхт 100 жилийн ой тохиож байна. Түүхт ойг угтан сум орон нутгийн иргэдийн ёс заншил, байгаль цаг уур, орон нутгийн онцлог, алдар суутай хүмүүс, мал сүрэг, түүх соёлын үнэт биет болон биет бус өвийг олон нийтэд сурталчлах, түгээх, баримтжуулан авч хойч үедээ хадгалуулан үлдээх зорилготой.
Булган сумын иргэдэд зориулсан баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах тусгай байгууламжгүйгээс болж гэр бүл болох гэсэн залуу хосууд гэрлэлтийн ёслолын үйл ажиллагааг сумаасаа хол зохион байгуулах, сум орон нутагт уламжлалт баяр ёслол тэмдэглэх, шагнал гардуулах болон бусад хүндэтгэлийн үйл ажиллагааг зохистой байдлаар зохион байгуулж чадахгүй байгаа.
2020 онд Баяндалай суманд 280 хүний суудалтай соёлын төвийн барилга шинээр ашиглалтад орсон бөгөөд тус онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр хэрэгжсэн “Соёлын төвийн дотор тохижилт” төслийн хүрээнд шинэ барилгын гадна дотор хаягжилт, дотор тохижилтыг хийж шаардлагатай тавилга, хэрэгслээр бүрэн хангасан.
Булган сумын соёлын төвийн дэргэдэх музей 1975 онд сумын клубийн өрөөнд байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байсан боловч 1987 онд клуб шатаж музейн үзмэрүүд устаж үгүй болсон.
Сум орон нутагт уул уурхай, бүтээн байгуулалт эрчимтэй хийгдэж байгаа энэ үед эдийн засаг, нийгмийн өөрчлөлт соёлын биет болон бие бус өв, түүх уламжлалд нөлөөллөө үзүүлж байна.
Өмнөговь аймгийн Хүрмэн сум нь 1500 гаруй хүн амтай. Үүнээс сумын төвд 500 орчим хүн оршин суудаг. 2008 онд шинэ соёлын төвийн байр ашиглалтанд орсон бөгөөд сум орон нутгийн ард иргэдэд урлаг соёл, спортын үйл ажиллагааг хүргэж байна.
Номгон сумын мал эмнэлгийн тасаг, нэгж нь сумын нийт 662 малчин, мал бүхий өрхийн нийт 302,862 мал, амьтанд эрүүл мэндийн болон эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, чанартай хүргэж ажиллах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.
Сэврэй сумын ЗДТГ нь 2019 онд Ёслол хүндэтгэлийн өргөө байгуулахаар 6 ханатай гэр барьсан. Уг гэрийг нар, салхи, борооноос хамгаалах, өнгө үзэмжийг сайжруулах, ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх зорилгоор гадна талаар нь хамгаалах байр барих, дотор тохижилтын ажлыг хийх шаардлагатай байгаа.
Нийгмийн өөрчлөлт, амьдралын хэв маягаас шалтгаалан хүүхэд, залуучуудын Монгол өв соёлын талаарх мэдлэг буурч үндэсний зан заншил, түүх соёл мартагдах, балрах эрсдэлтэй байдаг.
Манлай сумын 15 дугаар цэцэрлэг нь 2019 онд “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр барьсан 100 хүүхдийн цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулан нийт 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтайгаар сумын төвийн хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.