Сурагчдын оюуны спортоор хичээллэх сонирхлыг өдөөж, тэднийг аймаг, улс, тив, дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд оролцох боломжоор хангах, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэхэд урт хугацааны зохион байгуулалттай арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай.
Ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох, өөрийгөө зөв илэрхийлж сурах, нийгэмд эзлэх тодорхой байр суурьтай хүн болж төлөвшихөд нь туслах үүднээс хичээлээс гадуурх үйл ажиллагаагаар илтгэл, эсээ бичих, аливаа сэдвийн хүрээнд судалгаа хийж үр дүнг нь боловсруулах, бусдад танилцуулах, хэлэлцүүлэх, мэтгэлцэх зэргээр чадавхжуулах шаардлагатай байдаг.
Ханбогд сум уул уурхай, хил гааль түшиглэсэн томоохон суурин газар болон өргөжиж хүн амын төвлөрөл ихэссэнийг дагаад бизнес эрхлэх таатай орчин, нөхцөл бүрдсэн.
Шинээр ашиглалтанд орсон “Үлэмжийн чанар” соёлын төвд ард иргэдэд тав тухтай орчин бүрдүүлэх үүднээс хөгжим, тайзны гэрэлтүүлэг суурилуулах нэн шаардлагатай байна.
Шинээр ашиглалтанд орсон “Үлэмжийн чанар” соёлын төв ард иргэдэд тав тухтай орчин бүрдүүлэх үүднээс эдэлгээтэй сайтай тавилга шаардлагатай байна.
Засгийн газрын Цахим үндэстэн хөтөлбөрийн хүрээнд хот, дүүрэг, аймаг, сум бүрд Е монгол, хурдан системийн үйлчилгээг нэвтрүүлж төрийн үйлчилгээг иргэд, байгууллагуудад түргэн шуурхай хүргэх зорилготой ажиллаж байгаа билээ.
Ханбогд сумын Чогдовын нэрэмжит нэгдүгээр сургууль нь 1940 онд байгуулагдсан 84 жилийн түүхтэй. Одоогоор 880 сурагч, 50 багш, 5 удирдах ажилтан, 24 ажилтан, нийт 79 ажилтан албан хаагчидтайгаар үйл ажиллагаа явуулж байна.
Ханбогд сумын ЗДТГ-т зохиогддог аливаа арга хэмжээ, зөвлөгөөнд уригдан ирсэн ажлын төлөөлөгч, зочид, мөн ажлын хэсгээр ажиллаж буй төрийн албан хаагч, бусад ажлаар уригдан ирсэн иргэдийг байрлуулахад суманд байдаг хувийн зочид буудлуудын үнэ өндөр, олдоц муутай байдаг зэрэг хүндрэлүүд байнга гардаг тул төслийг санаачилсан.
Ханбогд суманд 2024 оны байдлаар албан ёсны бүртгэлтэй 8082 хүн ам тоологдсон. Дээрх хүн амын 3% (Хөгжлийн бэрхшээлтэй иргэн -102, бүтэн болон хагас өнчин хүүхэд-27, асаргаанд байдаг иргэн-29, өрх толгойлсон эцэг, эх-22, амьжиргааны түвшин доогуур айл өрх-20)-ийг зорилтот бүлгийн иргэд эзэлж байгаа судалгаа гарсан байна.
Өмнөговь аймгийн Ханбогд сум нь албан ёсны бүртгэлтэй 8000 гаруй хүн амтай. Суманд бүсгүйчүүдэд зориулсан эко бүтээгдэхүүн болох ванны бөмбөлөг, ванны давс, сүү, саван гэх мэт зүйлсийг захиалгаар хийж, борлуулдаг бусдад зааж сургадаг үйлчилгээ байдаггүй бөгөөд зарим дэлгүүрүүд Улаанбаатарт хийгдсэн бүтээгдэхүүнийг цөөн төрлийг авчирч зах зээлийн ханшнаас өндөр үнэтэй борлуулдаг.