Булган сумын ерөнхий боловсролын сургуулийн 6-9-р ангид 7 хоногт 2 цагаар 85 сурагчид Монгол бичгийн хичээл ордог.
Эрүүл, тэжээлтэй хоол хүнсээр хооллож байж хүн олон өвчнөөс урьдчилан сэргийлж болдог гэдгийг хоол судлаач, эрдэмтэд тогтоогоод байгаа. Тэр тусмаа эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн хоол эрүүл ахуйн шаардлагад нийцсэн байх зайлшгүй шаардлагатай байдаг.
Булган сумын хэмжээнд хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх, бие бялдраа хөгжүүлэх газар дутмаг байна. Залуучууд чөлөөт цагаа компьютер, зурагтны өмнө өнгөрүүлж байна.
Сэврэй сум нь гурван багтай бөгөөд багийн төвийн барилгууд халаалтгүй, хааяа зохион байгуулдаг хурал, үйл ажиллагааны үед зуух галласан ч жигд халдаггүй учир иргэдэд тав тухгүй байсан.
Сэврэй сум нь аялал жуулчлалын бүс нутагт оршдог, сургуулийн англи хэлний тохижилт муу зэргээс шалтгаалан сурагчдын англи хэлний мэдлэгийг сайжруулах, багш, сурагчдын ажиллах, сурах орчин нөхцөлийг нь сайжруулах шаардлагатай байсан.
Сэврэй суманд насан туршийн боловсролын сургалтын байр байхгүй учир сургуулийн нэг өрөөнд үйл ажиллагаа явуулж байсан. Мөн тус сум нь 2020 оныг “Өрх гэр бүл, насан туршийн боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор иргэдийнхээ боловсролд анхаарсан төслийг хэрэгжүүлэхээр санаачилсан.
Мандал-Овоо сум нь аялал жуулчлалын бүс нутагт оршдог тул сүүлийн жилүүдэд гадаад, дотоодын аялагчдын тоо нэмэгдэж сумын төвөөр дайран өнгөрөх, буудаллах зэргээр сумын төвийн хүн амын хөдөлгөөн ихэсч байна.
Сумын ЗДТГ-ын үндсэн зорилго бол төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, ил тод, хүртээмжтэй, чанартай хүргэх бөгөөд Мандал-Овоо сумын тамгын газар 2017 онд нэг цэгийн үйлчилгээний танхимыг нээж иргэдэд 4 төрлийн төрийн үйлчилгээг нэг дороос авах нөхцөл боломжийг бүрдүүлэн ажиллаж байсан. Гэвч тус танхим нь зай талбай багатайгаас иргэдэд хүртээмжтэй, шуурхай үйлчлэх нөхцөл
Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний бодлого хөтөлбөрийн хүрээнд сургуулиар олгож буй боловсролын чиг баримжаанд сурагчдад экологийн боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх сургалтын орчин, нөхцөлийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай юм.
Мандал-Овоо сумын цаг агаарын харуулын алба нь 1961 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.