Морин хуур тоглож сурах сонирхолтой бага насны хүүхдүүдийг сургалтад хамруулах, өв соёлоо түгээн дэлгэрүүлж мөн бага наснаас нь хүүхдүүдийг үндэсний шинж чанартай хөгжмийн зэмсэг эзэмшүүлж сургах нь чухал юм
Цогтцэций сумын сургуулийн дотуур байр 1976 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Түүнээс хойш 2016 онд 20 ширхэг давхар ор буюу 40 хүүхдийн ор нийлүүлсэн ба 2023 оныг хүртэл 7 жил ашиглаж байна. Тус сургуулийн нийт сурагчдын 13 хувь буюу 169 нь малчин өрхийн 1-12 дугаар ангийн хүүхэд байгаа бөгөөд 30 хувь нь дотуур байранд амьдардаг.
Хүрмэн сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд тогтмол 30-40 хүүхэд байрладаг бөгөөд шинэ дотуур байр баригдсан боловч хуучин хоёр давхар модон төмөр ортой тул дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн амьдрах орчин, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон тул уг орнуудыг солих шаардлагатай байсан.
Хүрмэн сум тэртээ 1923 онд байгуулагдсанаас хойш түүхт 100 жилийн ой 2023 онд тохиосон
Номгон сумын цэцэрлэг нь 2009 онд 100 хүүхдийн хүчин чадалтай шинэ хичээлийн байрандаа орж хамран сургах тойргийн 213 хүүхдийн 100 хүүхдийг өдрийн ангидаа 4 бүлэгтээ хүлээн авч хамруулан сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэн сургалт үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллаж байна
Булган сумын соёлын төвийн номын сан 1954 онд байгуулагдаж өдгөө хүртэл үйл ажиллагаа явуулж байна. 2010 онд “Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд номын санд тохижилтын ажил хийсэн боловч түүнээс хойш тохижилтын ажил хийх төсөв, санхүүжилт байхгүйгээс хүмүүс номын санд сууж ном унших боломжгүй сандал ширээ дутагдалтай гэх мэт хүндрэлүүд байсаар ирсэн.
Булган сумын 5-р цэцэрлэгт тус суманд бүртгэлтэй сургуулийн өмнөх насны 104 хүүхэд танхимаар суралцаж боловсрол эзэмшиж байна.
Булган сумын ерөнхий боловсролын сургууль 1952 онд үүсгэн байгуулагдаж өдгөө 70 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж, тус сумын хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгон ажиллаж байна.
Сэврэй сумын цаг агаарын харуулын алба нь 1974 оноос өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.
Сэврэй сум нь засаг захиргааны Сайншанд, Хоолт, Бүйлсэн гэсэн 3 багтай, 2022 оны жилийн эцсийн байдлаар 667 өрхийн 2017 хүн ам тоологдсон байна.