ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Баян-Овоо сумын 19-р цэцэрлэгийн барилга нь 1988 онд баригдсан, 90 хүүхдийн хүчин чадалтай. Тус барилгад сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг 35 жил тасралтгүй явуулсан бөгөөд 2017 онд хийгдсэн дээврийн засварын үед доргилт авч дээвэр 4 талаасаа цууралт өгсөн байна. Энэ талаар Өмнөговь аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчийн 2023/09/28-ны өдрийн “Бага насны хүүхэд сурч хөгжих боломжгүй” гэсэн дүгнэлт шийдвэр гарч уг барилгыг ашиглахгүй болсон тул Баян-Овоо суманд шинэ цэцэрлэгийн барилга барих шаардлагатай болсон.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээг хүртээмжтэй, чанартай, стандартын шаардлага хангасан орчинд явуулж хүүхдийн сурч хөгжих боломжийг сайжруулах.
ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТ:
“Баян-овоо суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга барьж ашиглалтад оруулах” төслийг “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн Удирдах зөвлөлийн 2025 оны 04 дүгээр тогтоолоор 5,079,531,395 төгрөгөөр санхүүжүүлэхээр батлав. “Баян-овоо суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга барьж ашиглалтад оруулах” төслийн захиалагч Өмнөговь аймгийн ЗДТГ, гүйцэтгэгч “Арь констракшн” ХХК, санхүүжүүлэгч “ГовийнОюу хөгжлийг дэмжих сан” хооронд санхүүжилтийн гуравласан гэрээг байгуулж төслийн хэрэгжилтийг эхлүүлэв. 2026 оны 6 дугаар сарын байдлаар “Баян-овоо суманд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга барьж ашиглалтад оруулах” төслийн гүйцэтгэл 55%-д хүрсэн.
ҮР ДҮН:
100 хүүхэд ая тухтай орчинд сургуулийн өмнөх боловсрол эзэмшинэ. Нэг анги шинээр нэмэгдсэнээр цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо нэмэгдэнэ. 5 орон тоо шинээр бий болно /хөдөлгөөн засалч-1, багш-1, туслах багш-1, харуул-1, үйлчлэгч-1/.