Өмнөговь аймагт иргэд, залуучууд, хөдөлмөрчдийн боловсрол болон бусад чадварыг тогтвортой хөгжүүлэх байгууллагууд цөөн байдаг. Өмнөговь аймгийн залуучуудын мэдлэгийг дээшлүүлэх, хувь хүний хөгжлийг дэмжих сургалтын суурь боломж, нөөц хангалтгүй байна, тиймээс хувь хүний хөгжлийг дэмжих сургалт, семинар зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байсан. Өмнөговь аймгийн 15 сумын 345 хүнд хувь хүний хөгжлийн 12 сэдвээр сургалт хийсэн.
Даланзадгад суманд сүүлийн жилүүдэд олон бүтээн байгуулалт хийгдэж өнгө үзэмж сайжирч, хотжиж байгаа боловч иргэдийн бие биенээ хүндэтгэх хүндэтгэл, хүний хийж бүтээснийг хайрлан хамгаалах, орчноо цэвэр цэмцгэр байлгах сэтгэл дутмаг байгаа учир хотын өнгө үзэмж хүний үйл хөдөлгөөнтэй салшгүй уялдаатай байдгийг ухамсарлуулах зайлшгүй шаардлага байсан. Даланзадгад сумын 18000 иргэнд хотын соёлын талаар мэдээлэл өгч нөлөөллийн ажил хийсэн.