Тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт гаргагчдийн материалыг 2024.08.01-2024.09.20-ны өдрийн хооронд хүлээн авна
“Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр Ханбогд сумын сургуулиудад англи хэлний кабинет, сэтгэл зүйчийн өрөө тохижуулав
“Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд шинээр байгуулж байгаа үйлдвэрлэлийн бүсийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй цуврал төслүүдийн нэг “Үйлдвэрлэлийн бүсийг бохирын шугамд холбох төсөл”-ийн шав тавих, барилга угсралтын ажлыг эхлүүлэх үйл ажиллагаа 2022.03.20-ны өдөр боллоо.
“Оюутолгой” компанийн хөрөнгө оруулалттай “ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН”-ийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Ханбогд сумын сумын гэр хорооллын цэвэр, бохир усны шугам байгуулах” төслийн барилга угсралтын ажил амжилттай хэрэгжиж дууслаа. Төслийн гүйцэтгэгчээр орон нутгийн “Шүтээн эрдэнэ” компани ажиллаж, төлөвлөсөн хугацаанаас өмнө барилга угсралтын ажлыг ийнхүү амжилттай гүйцэтгэсэн тул холбогдох хууль тогтоомжийн дагуу захиалагч тал аймгийн ЗДТГ болон, аймгийн ГХБХБГ, Хөгжил хөрөнгө оруулалтын газар, санхүүжүүлэгч “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” болон гүйцэтгэгч “Шүтээн-эрдэнэ” компанийн төлөөлөл оролцсон Улсын комисс 2022-12-08 ний өдөр ажиллаа.
Энэ удаагийн хурлаар “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас 2022 оны сүүлийн улиралд санхүүжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн саналыг хэлэлцэн дараах төслүүдийг санхүүжүүлэх саналыг дэмжин сангийн Удирдах зөвлөлд хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр Өмнөговь аймгийн хөдөө аж ахуйн салбарын өвлийн бэлтгэл хангах, орон нутагт өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд зориулан 800.0 сая төгрөгийн хандив, тусламжийг олголоо.
Өмнөговь аймаг, тус аймгийн Ханбогд сум болон “Оюутолгой” компанийн хооронд 2015 оны 4 сарын 22-нд Хамтын ажиллагааны гэрээ байгуулж, уг гэрээний хэрэгжилтийг хангах “Говийн оюу хөгжлийг дэмжих сан” ТББ-г “Оюутолгой” компани үүсгэн байгуулсан өдөр 9 сарын 25.
Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгуулагдаж буй аймгийн “Соёл, урлагийн ажилтны чуулга уулзалт зөвлөгөөн”-нд “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас санхүүгийн дэмжлэг үзүүлэн ивээн тэтгэгчээр оролцлоо.
“Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалттай “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-аас 10.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлж “Аглут” компани барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн Өмнөговь аймгийн музейн барилга Монгол улсын оны “Шилдэг барилга”-аар шалгарлаа.