"Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-ийн "Говийн оюу-Оюутны тэтгэлэг" хөтөлбөр зарлагдлаа

"Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-ийн "Говийн оюу-Оюутны тэтгэлэг" хөтөлбөр зарлагдлаа

“Оюу Толгой” компанийн хөрөнгө оруулалттай

Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн

 “Говийн Оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөр 2024-2025

 

“ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН”-ийн ерөнхий мэдээлэл

“Оюу Толгой” ХХК нь Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд сумтай “Хамтын ажиллагааны гэрээ”-г 2015 оны 4 сард байгуулж улмаар уг гэрээг хэрэгжүүлэх гол бүтэц болох “Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан” Төрийн бус байгууллагыг холбогдох хууль тогтоомжийн дагуу мөн оныхоо 9 сард байгуулсан.

 “Говийн Оюу хөгжлийг дэмжих сан” нь Өмнөговь аймгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд зориулж “Оюу толгой” ХХК-аас олгох сайн дурын санхүүгийн дэмжлэгийг захиран зарцуулах ба уг санхүүжүүлэлтээр Өмнөговь аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрүүдийг сонгон шалгаруулж санхүүжүүлэх замаар Өмнөговь аймгийн иргэдийн амьжиргаа, орон нутгийн чадавхыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой Төрийн бус байгууллага юм.

“ГОВИЙН ОЮУ – ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ” хөтөлбөрийн тухай

“Говийн Оюу хөгжлийг дэмжих сан”-ийн Санхүүжилтийн удирдамжид заасны дагуу “Оюу Толгой” ХХК-аас тус санд хүлээн авсан санхүүжилтийн тодорхой хувиар “Өмнөговийн ирээдүй, хойч үеийн сан”-г үүсгэн байгуулж уг сангаас Өмнөговь аймгийн ирээдүй хойч үе болсон оюутан залуусыг дэмжих “Говийн Оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг 2016 оноос эхлэн 9 дэх жилдээ хэрэгжүүлж байна.  Тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш давхардсан тоогоор нийт 517 оюутан тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж нийт 1.3 тэрбум төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоод байна.

              “Говийн Оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрт оролцогч оюутанд тавигдах шаардлага

  • Өмнөговь аймгийн харьяат, эсвэл тус аймагт хамгийн багадаа 12 сараар оршин сууж байгаа.
  • Монгол улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн өдрийн ангид 2  ба түүнээс дээш курст сурч байгаа.
  • Эзэмшиж буй мэргэжил нь орон нутгаас тодорхойлсон нэн тэргүүний хэрэгцээтэй доорх мэргэжлүүдийн нэг байх,
  • Сурлагын голч дүн 3.2 GPA дээш байх
  • Олон нийтийн ажилд идэвхтэй оролцсон, нийгмийн идэвхтэй байх,
  • Өөр бусад байгууллагаас зарлагдсан оюутны тэтгэлэгт хөтөлбөр эсхүл тэтгэмжид хамрагдаагүй байх,

 

2024-2025 оны хичээлийн жилд Өмнөговь аймгийн ЗДТГ-аас санал болгосны дагуу тус аймагт шаардлагатай байгаа доорх  мэргэжлүүдээр магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд амжилттай суралцаж байгаа Өмнөговь аймгийн оюутнуудаас сонгон шалгаруулалт хийж шалгарсан оюутнуудад “Говийн оюу -оюутны тэтгэлэг” хөтөлбөрийн сургалтын төлбөрийн бүрэн тэтгэлэг олгоно.

       2024-2025 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛҮҮД:

  • Боловсрол
    • Сургуулийн өмнөх боловсролын багш
    • Ерөнхий боловсролын сургуулийн төрөл мэргэжлийн багш
  • Эрүүл мэнд
    • Хүний их эмч
    • Шүдний эмч
    • Хүүхдийн эмч
    • Уламжлалт анагаах ухааны их эмч
    • Уламжлалт анагаах ухааны сувилагч
    • Сэрээн засалч эмч, сувилагч
    • Сувилагч
    • Эх баригч бага эмч
    • Эм зүйч
    • Лаборант
    • Хөдөлгөөн засалт, хөдөлмөр засалч
    • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалтын инженер
  • Нийгмийн салбар
    • Сэтгэл зүйч
    • Нийгмийн ажилтан
    • Хоол зүйч, хоол үйлдвэрлэл
  • Соёл урлаг
    • Соёл урлагийн салбарын төрөл мэргэжил
  • Байгаль орчин, хөдөө аж ахуй
    • Ус ашиглалтын инженер
    • Гидрогеологич
    • Хог хаягдлын менежмент
    • Агрономич
    • Малын их эмч
    • Мал зүйч
    • Байгаль орчны нөхөн сэргээлт
    • Аялал жуулчлалын менежмент
  • Бусад
    • Барилгын инженер, архитектур
    • Эрчим хүчний инженер
    • Дулаан цахилгааны инженер
    • Уул уурхайн инженер
    • Мэдээллийн технологи
    • Төмөр замын мэргэжилтэн

Бүрдүүлэх материал

  • Өргөдлийн маягт /бүрэн бөглөсөн байх/
  • 2023-20224 оны хичээлийн жилийн дүнгийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Сургуулийн тодорхойлолт
  • Эссэ – Сонгон суралцаж буй чиглэл, мэргэжил, мөн төгссөний дараах ажил мэргэжилтэй холбоотой төлөвлөгөө /300 үгэнд багтаана/
  • Олон нийтийн, сайн дурын ажилд оролцож байсныг батлах баримт, эсхүл тэдгээрийг тодорхойлсон бичиг. /сертификат, оролцсон ажлаас үр шим хүртсэн хөндлөнгийн хүний захиа/
  • Оршин суугаа Засаг захиргааны тодорхойлолт
  • 1 хувь цээж зураг

Тэтгэлэгт хөтөлбөрт хүсэлт гаргагчид  материалаа бүрдүүлэн  2024 оны 08 сарын 01-ээс эхлэн 9 сарын 20-ны 17:00 цаг хүртэл Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Санд ирүүлнэ үү.

Тэтгэлэгт хөтөлбөрийн өргөдлийн маягтыг энд дарж авна уу

Хаяг: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг. Голомт бизнес төв 404 тоот,

Утас: 7053-3578

ГОВИЙН ОЮУ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН

Хуваалцах: