ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
Цогт-Овоо сумын ЗДТГ нь шинээр баригдсан удирдлагын ордондоо нүүж ороод удаагүй байгаа ба энэхүү байрандаа 50.25мкв талбай бүхий нэг өрөөг цай, амралтын өрөөний зориулалтаар тохижуулахаар төлөвлөсөн. Тус өрөөнд ажилтнууд завсарлагааны үеэр амрах, цай, кофе уух, хөнгөн зууш, хоол идэх, мөн томилолтоор тус суманд ажиллаж буй зочид төлөөлөгч нарт цэвэрхэн, тохилог орчин болгон ашиглах боломжтой болох юм.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Цогт-Овоо сумын Засаг даргын тамгын газрын албан хаагчдын эрүүл мэнд, ажлын бүтээмжийг дэмжих, тав тухтай орчинд амарч цай, хөнгөн зууш, хоол идэх боломжийг бүрдүүлэх.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Гүйцэтгэгч “Түвшин хоймор” ХХК нь Цогт-Овоо сумын ЗДТГ-т гэрээний дагуу тус амралтын өрөөнд шаардлагатай 15 нэр төрлийн 301 ширхэг тоног төхөөрөмж, эдлэл хэрэгсэл нийлүүлж амралтын өрөөг тохижуулсан.
ТӨСЛИЙН ҮР ДҮН: