“ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” ТӨСӨЛ

“ИРГЭН ТӨВТЭЙ ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” ТӨСӨЛ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
      1992 оноос ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдан Монгол улс засаг захиргааны нэгжид хуваагдан шинэ хуулийн дагуу Монгол улсын нийт аймаг, сум, багийн төвүүд иргэд, олон нийтээс санал асуулга авах, хэлэлцүүлэг, хурал цуглаан зохион байгуулах ажлыг иргэний танхимаар дамжуулан зохион байгуулдаг болсон.
      Цогт-Овоо суманд одоогоор ашиглагдаж байгаа иргэний танхимын тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж хуучирч муудсан бөгөөд ихэнх нь ашиглалтын шаардлага хангахгүй байна. Тиймээс 2024 онд шинээр нутгийн удирдлагын ордон барьж ашиглалтад оруулж байгааг тохиолдуулан шинэчлэл хийх хэрэгцээ үүссэн байна.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
    Цогт-Овоо сумын иргэдэд мэдээ, мэдээлэл хүргэх, хурал хэлэлцүүлэг, сургалт, зөвлөгөөн зохион байгуулах орчин нөхцөлийг бүрдүүлж тус сумын ЗДТГ-ын иргэний танхимыг тохижуулах.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
       Цогт-Овоо сумын ЗДТГ-т дараах тавилга хэрэгсэл, тоног төхөөрөмж нийлүүлсэн.

Техникийн үзүүлэлт Тодорхойлолт
1 110 инчийн ухаалаг дэлгэц 1 ширхэг
2 3 хүний суудалтай хурлын ширээ 8
3 Сандал 30
4 Автомат хурлын систем/Чанга яригч фульт ком/ 1
5 Цахим хурлын камер 1
6 Хувцасны өлгүүр 1
7 Архивын төмөр тавиур 1
8 Цаас устгагч 1


 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Иргэний танхимаар үйлчлүүлэх Цогт-Овоо сумын иргэд буюу нийт 1880 хүн ам шууд болон шууд бусаар үр шимийг хүртэнэ.
  • Тус иргэний танхимаар жилд үйлчлүүлдэг 5000 хүнийг ая тухтай орчинд үйлчлүүлэх нөхцөл бүрдүүлсэн.
  • Цогт-Овоо сумын ЗДТГ-т хурал зөвлөгөөн зохион байгуулдаг ажилчин, албан хаагчид шаардлага хангасан орчин үеийн тоног төхөөрөмж ашиглах бөгөөд хурал цуглааны зохион байгуулалтад эергээр нөлөөлнө.