“СТАНДАРТАД НИЙЦСЭН СОЁЛТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ” ТӨСӨЛ

“СТАНДАРТАД НИЙЦСЭН СОЁЛТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ” ТӨСӨЛ

ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
     Иргэдэд чиглэсэн төрийн үйлчилгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чанартай хүргэх зорилгоор аймаг сумдын ЗДТГ-ууд болон холбогдох агентлаг байгууллагууд төрийн үйлчилгээнд чанарын менежментийн тогтолцооны олон улсын ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж хэрэгжүүлдэг. Цогт-Овоо сумын хувьд 2024 онд шинээр нутгийн удирдлагын ордон барьж ашиглалтад оруулж байгааг тохиолдуулан төрийн үйлчилгээндээ энэхүү стандартыг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзсэний үр дүнд ажилчид, албан хаагчдынхаа ажиллах орчин нөхцөлийг болон дотоод зохион байгуулалтаа сайжруулах ажлыг хийж хэрэгжүүлж байна.
 


ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
    Цогт-Овоо сумын ЗДТГ-ын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа болон үйлчилгээний стандартыг олон улсын ISO9001:2015 стандарттай нийцүүлэх.

 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
    Цогт-Овоо сумын ЗДТГ-т олон улсын ISO9001:2015 стандарт нэвтрүүлж дараах зүйлсээр тохижуулсан.

 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Цогт-Овоо сумын төрийн үйлчилгээний чанар хүртээмж сайжирч тус сумаас төрийн үйлчилгээ авч буй иргэдийн сэтгэл ханамж тасралтгүй өсөн нэмэгдэж байна
  • Мэдээллийн ил тод байдал хангагдаж байна.
  • Төрийн албан хаагчдын харилцаа хандлага, ажлын уялдаа холбоо сайжирч байна
  • Иргэд төрийн үйлчилгээг тав тухтай орчноос авах боломж бүрдсэн.