ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
Цогт-Овоо сум 2015 онд “Жишиг сум” төслийн хүрээнд сум доторх орон нутгийн 2 км хатуу хучилттай авто зам, 2 км явган хүний зам, 2 км дугуйн замтай ногоон байгууламж, тохижуулсан нийтийн эзэмшлийн талбайтай болж байнгын арчлалт үйлчилгээ явуулдаг болсон. Тус үйлчилгээг үзүүлдэг гэрээт ажилтан өдөрт цэвэрлэж хуримтлуулсан хог, элс, цас гэх мэт зүйлсийг тогтмол зөөж тээвэрлэх нөөц бололцоогүйгээс шалтгаалан бутарч хийсэх нөхцөл байдал үүсэж байна. Тиймээс тухайн ажилтны цэвэрлэгээний үр дүнд хуримлагдсан хог хаягдлыг тогтмол ачиж тээвэрлэх бага оврын тэвштэй тэрэг, машин гэх мэт тоног төхөөрөмж шаардлагатай байна.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Цогт-Овоо сумын төвийг цэвэр цэмцгэр байлгах ажлыг хийж байгаа ажилтны ажлын орчин нөхцөлийг сайжруулах, цаашлаад тус суманд тав тухтай амьдрах, дайран өнгөрөх орчин нөхцөл бүрдүүлнэ.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
• Цогт-Овоо сумын ЗДТГ-т дараах үзүүлэлттэй гурван дугуйтай тэвштэй мотоцикл нийлүүлсэн.
| № | Техникийн үзүүлэлт | 2Тодорхойлолт |
| 1 | Авто машин үйлдвэрлэгч, загвар | Motuo 200ZH |
| 2 | Төрөл | Ачааны зориулалттай мотоцикл |
| 3 | Даац | 400 кг |
| 4 | Ангилал, хөдөлгүүрийн багтаамж | 194, А, Евро V |
| 5 | Тэнхлэгийн тоо | 1 |
| 6 | Үйлдвэрлэсэн он | 2024 |
| 7 | Өнгө | Цэнхэр |
| 8 | Суудлын тоо | 1 |
| 9 | Хурдны хайрцаг, хөдөлгүүр | Механик, бензин |
| 10 | Арлын дугаар | 2024030578 |
ТӨСЛИЙН ҮР ДҮН: