ХӨТӨЛБӨРИЙН ҮНДЭСЛЭЛ:
Цогт-Овоо сумын ерөнхий боловсролын сургууль 2024 онд 308 хүүхэд, 38 багш ажилчидтай, цэцэрлэг 200 хүүхэд, 28 багш ажилтантай үйл ажиллагаа явуулж байна. Улс, аймаг, бүсийн чанартай тэмцээн уралдаан, олимпиад, сургалт зөвлөгөөн сүүлийн жилүүдэд олноор зохион байгуулагдаж сурагч, багш, ажилчид баг хамт олноороо оролцох нь нэмэгдэж байгаатай холбогдон олуулаа тухтай авто машинд зорчиж уралдаан тэмцээнд оролцох шаардлага гарч байна.
ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Улс, аймаг, бүсийн шинж чанартай уралдаан тэмцээнд оролцоход шаардагдах олон хүний суудалтай авто машин нийлүүлэх.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Цогт-Овоо сумын ЗДТГ-т дараах үзүүлэлттэй дунд оврын автобус нийлүүлсэн.
| № | Техникийн үзүүлэлт | Тодорхойлолт |
| 1 | Авто машин үйлдвэрлэгч, загвар | Hyundai County |
| 2 | Төрөл | Дунд оврын автобус |
| 3 | Шатахуун | Механик, дизель |
| 4 | Суудлын тоо | 24 хүн |
| 5 | Тэнхлэг | Хойноо хөтлөгчтэй |
| 6 | Үйлдвэрлэсэн он | 2018 |
| 7 | Өнгө | Цагаан алаг |
| 8 | Хөдөлгүүрийн төрөл | 3900 сс |
| 9 | Салон | DLX |
| 10 | Цонх | Битүүмж сайтай, гүйдэг цонхтой |
| 11 | Арлын дугаар | KMJHG17GPJC028226 |
ТӨСЛИЙН ҮР ДҮН: