“МИНИЙ СУРГУУЛЬ-МИНИЙ ГЭР” ТӨСӨЛ

“МИНИЙ СУРГУУЛЬ-МИНИЙ ГЭР” ТӨСӨЛ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Мандал-Овоо сумын Ерөнхий боловсролын сурагчдаас авсан сэтгэл ханамжийн судалгаанд сурагчид хичээл давтах зай талбай бага, номын сан хэтэрхий жижиг гэсэн санал гаргаснаас үүдэн тус сургуулийн захиргаанаас коридорын тохижилтгүй зай талбайг сурагчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх, ном уншдаг уншлагын хэсэг болгон тохижуулахаар төслийг санаачилсан байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Сургуулийн сурагч, багш, ажилчдад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх таатай орчин бүрдүүлэх.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
     Мандал-Овоо сумын Ерөнхий боловсролын сургуульд багш сурагчид чөлөөт цагаараа ном унших, амрах хэсгийг бий болгох зорилгоор бараа нийлүүлсэн.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:

  • Багш сурагчдад чөлөөт цагаараа амрах таатай орчин бүрдэнэ
  • Сурагчдын ном унших дадал зуршилд дэмжлэг болно
  • Сургуулийн дотор орчны тохижилт сайжирна.