ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
Сумын спорт зааланд сумын төвийн иргэд, малчид, хүүхэд багачуудын дунд урлаг, спортын бүхий л үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Тэмцээн уралдаан, секц дугуйлан хичээллэх, иргэд чөлөөт цагаараа цаг аван зааланд тоглох зэргээр өдөр бүр заал үйлчлүүлэгчтэй байдаг тул тэр бүр цэвэрлэгээ хийх шаардлага гардаг.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Спорт заалаар үйлчлүүлэгч иргэд, тамирчдад эрүүл ахуйн шаардлагад нийцсэн цэвэр орчинд үйлчилгээ үзүүлэх, заал цэвэрлэгээний ажилтны ажлыг хөнгөвчлөх.
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
Мандал-Овоо сумын Соёлын төвд цэвэрлэгээ хийх зориулалттай 4ш тоног төхөөрөмж нийлүүлсэн.
ТӨСЛИЙН ҮР ДҮН:
Мандал-Овоо сумын Соёлын төвийн цэвэрлэгээ, үйлчилгээний чанар сайжрах бөгөөд иргэд олон нийтэд цэвэр, эрүүл ахуйд нийцсэн орчинд үйлчилгээ үзүүлнэ.