НААДМЫН ТАЛБАЙН УСЖУУЛАЛТ

НААДМЫН ТАЛБАЙН УСЖУУЛАЛТ

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ:
      Манлай сумын баруун хойд хэсэгт наадмын талбайтай зэргэлдээ 175м*50м хэмжээтэй талбайд мод тариалсан. Уг модны талбай нь услалтын системд холбогдоогүй тул ёмкостьтой автомашинаар ус зөөж усалдаг. Зөөврийн усаар услахад тээвэр шатахууны зардлаас эхлээд урсгал зардал өндөр гардаг. Иймд шинээр байгуулсан модны талбай болон наадмын талбайг усалгааны нэгдсэн системд холбох шаардлага үүсэж байна.
 


ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
      Суманд шинээр байгуулагдсан модны талбайг услалтын нэгдсэн системд холбож сумын төвийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх усалгааны зардлыг бууруулна.
 


ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:
      Манлай сумын наадмын талбайн хойд талын модны талбайг усны эх үүсвэрт холбосон. Модны усалгааг шандын усалгаагаар хийнэ.
 


ТӨСЛИЙН ҮР ДҮН:
      Сумын төвийн тодорхой хувийг ойжуулж ногоон байгууламж байгуулснаар зуны улиралд сумын нутаг дэвсгэрт орон хур тунадасны хэмжээ нэмэгдэх, цаашлаад сумын өнгө үзэмжид сайнаар нөлөөлж чийглэг уур амьсгал бий болоход дэмжлэг үзүүлнэ. Мөн хөрсний чийгийг хадгалснаар хөрсний элэгдлийг бууруулж, элсний нүүдлийг буруулахад дэмжлэг үзүүлж байна.